“Ионсей” эмнэлгийн солонгос эмч хагалгаа хийх эрхгүй байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 26

 “Ионсей-Найрамдал” эмнэлэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шалгалтанд бүдрээд байгаа.

Шалгалтаар, тус эмнэлэг нь дурангийн мэс заслын тусламж үйлчилгээний стандарт, удирдамж батлуулах, эмнэлзүйн туршилт явуулах зөвшөөрлийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон анагаах ухааны ёс зүйн хороонд хандаж аваагүй байжээ. Түүнчлэн  дурангийн багажийг угааж халдваргүйтгэх, ариутгахдаа тусдаа өрөө буюу ариун бүсэд угааж, ариутгадаггүй болох нь тогтоогджээ. Мөн эмнэлэгт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгээгүй, хангамж хүрэлцээгүй, орон тооны инженер, техникчгүй, мэс заслын тусламжийг үзүүлэхтэй холбогдуулан мэс засалд бэлтгэсэн байдал, мэс заслын явц, өвчтөнг эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн эмчийн, мэс засалчийн болон хүүхдийн эмчийн хяналтгүй орхисон зэрэг олон зөрчлүүд илэрсэн тул тус эмнэлгийн дурангийн хагалгаа, оношилгоог бүр мөсөн хаасан байна. Мөн шалгалтын явцад тус эмнэлэгт ажилладаг Солонгос эмч хагалгаа хийх эрхгүй байсан хэдий ч хагалгаа хийж байсан зөрчил илэрсэн байна. Нэлээдгүй өндөр төлбөртэйд тооцогддог “ Ионсей-Найрамдал” эмнэлэг ийнхүү хаалгаа түр хугацаагаар бариад байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tur(202.131.229.98) 2025 оны 03 сарын 13

solongos hun bish hamgiih adgiin novshnuud

1  |  0
end baidag solongos(202.170.70.16) 2025 оны 03 сарын 13

hogiin usluud shuu

1  |  0
Top