“Гранд” дахин оны шилдэг сэтгүүл боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 26

 

Хэвлэл мэдээллийн салбарын шилдгүүд тодорсоор байна. Энэ удаад сэтгүүлзүйн ууган болоод мэргэжлийн хамгийн том байгууллага Монголын Сэтгүүлчдийн Эвлэл хэвлэл мэдээллийн салбарын 2013 оны шилдэг байгууллага, сэтгүүлчдийг тодруулан, нэрлэлээ. Уг шалгаруулалтад мэдээллийн “Гранд” сэтгүүл нэр дэвшиж, оны шилдэг сэтгүүл боллоо. Сэтгүүлүүд дунд явуулсан шалгаруулалтнд нийтлэлийн бодлого, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн байдал, нийтлэгдэж буй материалын даац, редакцийн баг хамт олны ур чадвараараа сэтгүүлүүд дотроо нэгээр гарч ирэв. Энэ онд сэтгүүлзүйн 100 жилийн ой тохиож байгаа учраас МСЭ-д материалаа ирүүлсэн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд шагнал, цом гардуулсан бөгөөд ингэхдээ эрэмбэлсэн байна. Өөрөөр хэлбэл №1-т жагссан хэвлэл мэдээллийн хэрэгсэл шилдгийн шилдэг гэсэн үг юм. Манай сэтгүүл өмнө нь МоСХ-ны шилдэг 15-ын нэг буюу Шилдэг сэтгүүлээр мөн шалгарсан билээ.  


Сэтгүүлзүйн салбарт “Гранд” сэтгүүл уншигчдын хүртээл болсноос хойш 3 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд жил бүр мэргэжлийн байгууллагууд бидний ажлыг дүгнэн, үнэлсээр ирсэнд бид талархаж байгаагаа илэрхийлэхийн хамт нийт уншигчдадаа мөн хүндэтгэл илэрхийлж байна. Бид цаашдаа улам хичээн ажиллах болно.

Фото мэдээллийн “Гранд” сэтгүүл

 

Монголын сэтгүүлчдийн эвлэлээс тодруулсан
Сэтгүүлзүйн салбарын 2013 оны шилдгүүд:

 

2013 оны шилдэг сэтгүүл:

"Гранд" сэтгүүл
"Mongolian Mining journal" сэтгүүл
"Info" сэтгүүл
"Mongolian Economy" сэтгүүл
"Соронз" сэтгүүл 

2013 оны шилдэг сайт:

news.mn

zaluu.com
gogo.mn
montsame.gov.mn
wikimon.mn

2013 оны шилдэг телевиз:

"Eagle" телевиз
"TV-5" телевиз
"ETV" телевиз
"Bloomberg TV mongolia" телевиз
"Монгол" телевиз

2013 оны шилдэг сонин:

"Өдрийн сонин" сонин
"Зууны мэдээ" сонин
"Өнөөдөр" сонин
"Ардчилал" сонин
"Монголын мэдээ" сонин

2013 оны шилдэг радио, ФМ:

Гэр бүлийн радио ФМ 104,5
Шинэ долгион ФМ 107,5
Р3 радио ФМ 100,9
Авто радио ФМ 105,5
"Шинэ Монгол" радио  ФМ 101,7


2013 оны орон нутгийн сонины шилдэг сэтгүүлч:

П.Санаадагва       Баянхонгор аймгийн "Өнөөгийн Баянхонгор" сонины эрхлэгч
Б.Мөнгөнцэцэг     Өвөрхангай аймгийн "Өвөрхангайн мэдээ" сонины эрхлэгч
Ж.Сайнжаргал     Өмнөговь аймгийн "Монгол Говь" сонины эрхлэгч
Б.Сарантуяа         Хөвсгөл аймгийн "Далай ээж" сонины ерөнхий эрхлэгч

2013 оны орон нутгийн телевиз, радиогийн шилдэг сэтгүүлч:

Ш.Цоодол               Говь-Алтай аймгийн "Алтай" радиогийн сэтгүүлч
Т.Гэрэлцэцэг          Дархан хотын "Лха" телевизийн ерөнхий редактор
Б.Өлзийтогтох        Сүхбаатар аймгийн "SB" телевизийн сэтгүүлч

2013 оны гэрэл зургийн шилдэг сэтгүүлч:

Ц.Батбаатар              "Фото монголиа"сэтгүүлийн эрхлэгч
Ү.Одбаяр                   "Ардчилал" сонины гэрэл зургийн сурвалжлагч
П.Төгөлдөр                "Монцамэ" агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч

2013 оны радио, ФМ-ийн шилдэг сэтгүүлч:

Ө.Цогт-Эрдэнэ          МҮОНР-гийн Нийгмийн нэвтрүүлгийн албаны редактор
Г.Сонинбаяр              "Шинэ Монгол" радиогийн редактор
Л.Мөнхтөр                  МҮОНР-гийн тоймч

2013 оны сайтын шилдэг сэтгүүлч:

Ч.Болортуяа              айкон.мн сайтын ерөнхий редактор
С.Баттулга                 инфо.мн сайтын сэтгүүлч
П.Нарандэлгэр          шууд.мн сайтын сэтгүүлч
А.Баярмаа                  доргио.мн сайтын сэтгүүлч
Б.Батчимэг                батаар.мн сайтын сэтгүүлч

2013 оны сонины шилдэг сэтгүүлч:


Г.Отгонбаяр             "Үндэсний шуудан" сонины ерөнхий эрхлэгч
Ц.Цэвээнхэрлэн       "Өнөөдөр" сонины тоймч
Г.Дэлгэрцэцэг           "Өдрийн сонин" сонины сэтгүүлч
Ч.Үл-Олдох               "Зууны мэдээ" сонины тоймчдын албаны дарга
Г.Баатарнум             "Соёмбо" сонины сэтгүүлч

2013 оны телевизийн шилдэг сэтгүүлч:

Д.Долгорсүрэн          МҮОНТ-ийн редактор
Э.Дагиймаа              TV5 телевизийн сэтгүүлч
В.Есөнтөмөр            Эх орон телевизийн сэтгүүлч
П.Дэмбэрэл              25 дугаар суваг телевизийн сэтгүүлч
Ж.Даваа                   С1 телевизийн сэтгүүлч, редактор

2013 оны орон нутгийн шилдэг сонин:

"Эрх чөлөө" сонин               Хөвсгөл аймаг
"Дорнод" сонин                   Дорнод аймаг
"Ховдын мэдээ" сонин        Ховд аймаг
"Хэнтийн мэдээ" сонин        Хэнтий аймаг
"Завхан" сонин                   Завхан аймаг

2013 оны орон нутгийн шилдэг телевиз:

"TV-10" телевиз                     Орхон аймаг
"Алтан говь" телевиз             Өмнөговь аймаг
"DBS" телевиз                       Дархан-Уул аймаг
"DSB" телевиз                       Дорноговь аймаг
"АВ" телевиз                         Архангай аймаг

2013 оны олон суваг дамжуулах үйлчилгээний шилдэг байгууллага:

"Юнивишн" компани
"ДДэшТВ" ХХК
"Сансар кабель" ХХК

2013 оны салбарын шилдэг хэвлэл: 

"Зар мэдээ" сонин                           Зар сурталчилгааны хэвлэл
"Ган зам" сонин                               Тээврийн хэвлэл
"Сурагч" сонин                                Хүүхдийн хэвлэл
"Соёмбо" сонин                               Батлан хамгаалахын хэвлэл
"Онош" сэтгүүл                                Анагаах ухааны хэвлэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top