Татварын мөнгөнөөс олон тэрбумыг шамшигдуулсан хэрэгт шалгагдаж байгаа Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх нарын хэргийг Нийслэлийн Прокуророос шүүхэд шилжүүлээд байна. Ч.Гансүх нарыг хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, авлига хээл хахууль авахыг завдсан, эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлсэн болохыг мөрдөн байцаалтаар тогтоосон гэж байсан. Түүнчлэн Ч.Гансүхийн бага хүү Г.Ганзулын дансан дахь 17 тэрбум, нууц амраг нь гэх байцаагч О.Бямбасүрэнгийн дансанд шижүүлсэн таван тэрбум, Төсвийн орлогын хяналтын хэлтсийн Эрсдлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсийн дарга Н.Энхбатын эхнэр н.Охиноогийн дансан дахь дөрвөн сая ам.доллар, Ч.Гансүхийн төрсөн эгч, дүүгийнх нь дансанд төвлөрүүлсэн мөнгө гэхчлэн их хэмжээний мөнгөтэй холбоотой энэ хэрэг сүүлдээ 16 тэрбум гэдэг тоон дээрээ тогтож үлдэх янзтай болоод байна. Нэг ёсондоо хүүгийнхээ дансанд шилжүүлсэн 16 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлаар түүнийг буруутгах талаар эх сурвалжууд хэлж ярьж байгаа юм. Түүний хоёр хүүхдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад, нэг хүүг нь өнгөрөгч нэгдүгээр сард 14 хоног саатуулаад батлан даалтад гаргасан байдаг.
Гэсэн ч Ч.Гансүхийг Өршөөлийн хуульд хамрагдах магадлал өндөр байгаа талаар албаны эх сурвалжууд ярих болсныг сануулах нь зөв биз. Хүүгийнх нь эзэмшдэг аж ахуйн нэгжийн дансаар 16 тэрбум төгрөг эргэлдсэн асуудал нь 2008 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйлчлэлд хамруулах үндэслэлтэй гэх талаас нь яригдаж байгаа юм. Мөн төрсөн эцэг Н.Чимэдийн эзэмшдэг аж ахуйн нэгжтэй холбоотой татвараас зайлсхийсэн хууль бус үйлдлийг ч 2008 онд батлагдсан Татварын өршөөлийн хуулиар ил болгож албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлөх өршөөлд хамруулсан гэх мэдээлэл бий. Тэгэхээр одоо Ч.Гансүх нь өөрт нь хамаарагдаад байгаа албан тушаалын хэргээ шүүхээр дэнслүүлэх болоод байна.
Түүнд холбогдох хэргийн үүх түүхийг харвал анх мөрдөн байцаалтын явцад түүнд гурван данс байдаг нь тогтоогдсон бөгөөд тэдгээр дансуудаар нь 20 орчим тэрбум төгрөг эргэлдсэн нь илэрсэн байдаг. Түүнчлэн Ч.Гансүхэд холбогдох хэрэгт түүний хүү Г.Ганзул, түүний эхнэр, түүний нууц амраг ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн, Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат нарыг шалгасан. Харин шалгалтын явцад бусад хүмүүст холбогдох хэргийг тусгаарлан авч үлдэж, Ч.Гансүхийг шүүхэд шилжүүлсэн юм. Гэтэл түүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх дахин нягтлах хэрэгтэй хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар болсон юм. Тэгснээр нийслэлийн Прокурорын газар хэргийг дахин шалгахаар болсон. Эхлээд уг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн. Прокурор түүнийг хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, бусдаас хээл хахууль авахыг завдсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн дөрвөн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн юм. Тэгээд харьяалал тогтоолгохоор Нийслэлийн шүүхэд хүргүүлсэн. Харин Нийслэлийн шүүхээс уг хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр тогтоосон ч, нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар Нийслэлийн Прокурор руу буцаасан гэхчлэн ихээхэн явдал чирэгдэл болсны эцэст шүүхэд шилжээд байгаа юм.
Ч.Гансүхийг “Голомт” банкны дансаараа 16 тэрбум төгрөгийг дамжуулсан гэдгийг албаны эх сурвалж анх хэвлэлийнхэнд дуулгасан байдаг. Өөрийн нууц амраг болох байцаагч О.Бямбасүрэнгийн данс руу 6-7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн, хүү Г.Ганзулынхаа дансанд их хэмжээний мөнгө байршуулсан, Японд сурдаг эхнэрийнхээ данс руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн, энэ хэрэгтээ аав, эгчийгээ татан оролцуулсан гэх мэдээлэл бий. Мөн энэ хэрэгтэй холбоотой Төсвийн орлогын хяналтын хэлтсийн Эрсдлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсийн дарга Н.Энхбат нь эхнэр н.Охиноогийнхоо дансанд дөрвөн сая ам.доллар хууль бусаар төвлөрүүлсэн нь шалгалтын явцад тогтоогдсон ч, одоо Ч.Гансүхийн хэрэгт хамааралгүй үлдээд байгаа янзтай.
21 жил татварын байгууллагад ажилласан тэрээр Хяналт шалгалтын хэлтсийн даргын албыг 12 жил тасралтгүй хашихдаа энэ янзаар их хэмжээний мөнгөний луйврыг албан тушаалаа ашиглан хийсэн байх магадлалтай байгаа юм. Аж ахуйн нэгжүүдэд гэнэтийн шалгалт оруулж, торгууль тавих замаар дарамтлан авлига авдаг байсан гэх түүнд мөнгө төлөхөөс татгалзсан нэгэн компани Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаснаар “Татвар”-ын Ч.Гансүхийн гэх алдарт хэрэг үүссэн юм. Түүнчлэн аав, эхнэр, хүүхэд, нууц амрагтай хүч хавсран олон удаагийн луйврын үйлдэл хийсэн байж болзошгүй Ч.Гансүх нь улстөрчидтэй ч хамтран луйвар хийсэн гэгдэж байгаа. Тухайлбал, Ё.Отгонбаяр гишүүнтэй холбоотой ZTE компанийн асуудалд Ч.Гансүх буруутгагддаг. ZTE компанид санхүү, татварын шалгалтыг гардан хийсэн түүний хамаатан садангуудын дансаар эргэлдсэн их хэмжээний мөнгөний нэгээхэн эх үүсвэр нь ZTE компани байхыг үгүйсгэх аргагүй байгаа юм.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 6 )
Huush hamuud aa... gahai gedeg amitan tsadahaa medehgui ideed baidag yum.tuunii buruu gej ugui.harin tejeegeed baigaad l gol uchir baigaa yum.hen tejeegeed baina..chi uuruusuu asuu..hariult ni....chi.. chi uuruu iimerhuu gahainuudiig songoson biz dee.hohi chini.naad gahainuud chini zunduu toroitoi..geed yavj ugnu duu...
Удахгүй гавъяат цолоор шагнана. Ардчилал гэдэг чинь иймэрхүү хүмүүсийн эрин юм чинь.
gangar invest xxk shalgamaar yumaa. barilgiin asar olon isol gargaj hunii ami nas tshir dutuu bolgochood shuuh tsagdaagaas uursdiin tald dugnelt garguulaad baij bn. urtasgasan tsagaar ajil shunu haranhuigaar ajil ajilahgui bol tsalin mungu uguhgui gej daramtalsnaas shunu gerel tavij ajillaj bsan humuus maan gereliin utas masslaad tross tasarch hamt ajillaj bsan neg zaluu maani 13 davharaas unaj nas barsan neg ni gar ni tohoigooroo tasaraad bugsun bie ni medeegui bolson. tegehed gangariin zahiral ta nariin buruu geed hamt ajillaj bgad amid uldsen negiig maani 2 jiliin yal uguud odoo shorond bn. bidend nuhun tulbur ene ter yu ch uguugui. bid odoo yah be. tuslaach
NEG HUNIIG TIIM ALBAN TUSHAALD UDAAN BAILGASNIIH.BALIAR ZAVAAN, SEJGIIN
sejgin******ve.baliar nuuz amrag n yanhan huuhnii zurgiig garga
гэнэтийн шалгалт хийж дарамтладаг байцаагч Жаргал гэдэг эмэгтэй нь шоронд хийж шалгах хэрэгтэй