Уржигдар СХД-ийн тавдугаар хороонд оршин суух 35 настай эрэгтэй Э гэгч нь улсын дугааргүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй хар хөх өнгийн ниссан лого маркын автомашинаар СХД-ийн 25-р хороо буюу хустайн аманд мод бэлтгэж байсныг таслан зогсоож, эд мөрийн баримтаар гар хөрөө, тодон сүх, мөн хууль бусаар бэлтгэж байсан модыг нь хураан авчээ. хэргийг СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Мөн СХД-ийн долдугаар хороонд 27 настай эрэгтэйг түүний эхнэр нь бусадтай хардсаны улмаас амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )