“Эрдэнэс Тавантолгой”-н Б.Энэбиш гадаад руу зугтжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 26

“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш гадаад оргон зайлсан гэдгийг прокуророос хүлээн зөвшөөрчээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Энэбишид АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Б.Энэбишийг сураггүй болж, оргон зайлсан аль зун гарч байсан ч АТГ энэ мэдээллийг үгүйсгэсэн.

Б.Энэбишийг “Монголын Засгийн газар Тавантолгойн Баруун цанхиас олборлох нүүрсийг Хятадын “Чалко” компанид нийлүүлэх гэрээг хэдэн жилийн өмнө байгуулсан 250 сая ам.долларын зээлийн барьцаанд Баруун цанхийг тавиад туучихсан гэх шүүмжлэл дагуулдаг энэ гэрээг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан өмнө нь шалгаж байсан ч АТГ-т шилжүүлсэн юм.

Тиймээс энэ хэрэгт холбогдуулан тухайн үед “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш болон бусад нэр бүхий хүмүүсийг шалгаж эхэлсэн. Одоогоор түүнийг улсаас 1.6 тэрбум төгрөг завшсан гэх хэргээр эрэн сурвалжилж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
goyo goyo(166.137.191.15) 2025 оны 03 сарын 13

Za hamuud aa... naad pizdii nuud chini ehneesee zailj ehellee shuu.ene chini mash sain.yagaad gevel interpoloor eren survaljlaad ehelbel naad******nuud chini heden zoostoi hen ch bish bolno.hunii nutagt huuree tavih shig bulai yum gej yu baih ve dee.olnooroo zailaasai.ur huuhed udam sudraaraa dald orog.ene gahainuud.atg-d amjilt husieeee.... gej.

1  |  0
Дамдин(112.72.13.3) 2025 оны 03 сарын 13

Шорон царайтууд түрүүчээсээ зугатаж л байна. Энэ бас Гарвардад сурна гээд алга болсон байх даа.

1  |  0
Батбаяр(203.194.114.238) 2025 оны 03 сарын 13

Муу хулгайч, энэ байтугай хулгайчууд олон гарна даа, Учир нь мэргэжлийн ажлыг мэргэжлийн бус луйварчид олноор хийх болсон. Муу хулгайч үхвэл таарна

1  |  0
Close menu