"Намайг Амараа гэдэг" рекламаараа монголчуудтай эчнээ танил болсон жүжигчин Б.Амарсайхан Холливудыг зорихоор болсон сураг байна. Тэрбээр Холливудын нэгэн агентлагтай гэрээ байгуулсан гэх мэдээлэл гараад байна. Монголын чадварлаг залуу жүжигчдийн нэг тэрбээр "Боолын гэрээ", "Бодлын хулгайxч", "Удирдагч" зэрэг кинонд тоглосон. Мэргэжилт нэгт нь түүнийг хамт ажиллахад урамтай, сайн жүжигчин хэмээн үнэлдэг. Ийнхүү Монголын нэгэн залуу Холливудад тоогдож, дэлхийн од болохоор эргэлт буцалтгүй шийдсэн бололтой.

Сэтгэгдэл ( 5 )
Angli heliig mash erchimtei suraarai. Jinhene MGL er hunii torhtei hun, amjilt husie
ee medehgui. asiada tanigdaagui bj hollywood hudlaa bha.
VHen vv?
AMJILT