Хоёр өдрийн өмнө орсон цаснаас үүдэн нийт нутгаар цасан бүрхүүл тогтоод байна. Мөн ихэнх гол, мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй байгаа. Гэхдээ хүнд даацын ачаа ачсан машиныг Сэлэнгэ, Тамир зэрэг гол болоод Хөвсгөл далайгаар явахгүй байхыг анхааруулж байна. Улсын хэмжээнд Завхан аймгийн Их-Уул сумын Идэрийн голын гүүр, Ховд аймгийн Дөргөн сумын Чоно харайхын голын гүүрээр зорчихгүй байхыг анхааруулж байна. Дээрх хоёр гүүр нурах аюул өндөртэй байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )