Нийслэлийн прокурорын газар энэ онд нийт 245 хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Сүүлийн хоёр сарын байдлаар нийт онц хүнд, ээдрээ төвөгтэй, олон нийтийн анхаарал татсан 65 хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс 14 нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй бусдын амь насыг хохироосон, 12 бага насны хүүхэд хүчиндсэн, долоон авлига, албан тушаалын, таван мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан, аймаг, нийслэлийн дүүрэг дамжсан олон үйлдэл, яллагдагчтай хулгай, дээрэм, залилангийн дөрөв, байгаль хамгаалах журмын эсрэг хоёр хэргийг шүүхэд шилжүүлсэн аж. Одоогийн байдлаар нийслэлийн прокурорын газарт мөрдөн байцаалтын ажиллагаа дуусчихсан, прокурорын яллах дүгнэлт үйлдэхээр ирсэн 38 хэрэг хянагдаж байна. Эдгээрт хэрэгт олны анхаарал татсан хэргүүд байгаа.
Тухайлбал, Төв аймгийн Баянчандманьд бага насны хүүхдийнхээ амийг хөнөөсөн н.Жүгдэргаравт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа нь дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт ирсэн. Прокурар хянаж байгаа юм байна.
Мөн Эрүүгийн цагдаагийн газарт ажиллаж байсан Ч.Эрдэнэжаргал зэвсэг хэрэглэж, бусдыг дөрвөн удаагийн үйлдлэлээр дээрмийн хэрэгт шилжсэн байгаа. Төрийн ордон дахь Хадгаламж банкны салбарт эрхлэгчээр ажиллаж байсан Д.Доржханд, хянагч теллер З.Ганчимэг, теллер Б.Лхамсүрэн нар холбогдох хэрэг шүүхэд шилжүүлсэн. Гал үндсэн төрийн бус байгууллагын Ц.Мөнхбаяр, Цэвэр агаар сангийн Н.Хүрэлсүх нарт холбогдох хэрэг, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалагт холбогдох хэрэг, МИУС-ын худалдааны сургуулийн захиралаар ажиллаж байсан Б.Жавхлантөгс нарт холбогдох хэргүүд шүүхэд шилжсэн байгаа.
Мөн Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Загдсүрэнд холбогдох хэрэг, татварын Гансүх, ХААИС-ийн захиралаар ажиллаж байсан Н.Бямбаа нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Монголын олимпийн хорооны ерөнхийөгч Д.Загдсүрэнд болон хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Наранцэцэгт нарт холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлсэн. Гэвч шүүхээс зарим асуудлыг тодруулахаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаагдсан юм. Энэ хэргийн нэмэлт мөрдөн байцаалтанд хийж дуусаад энэ сарын 23-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Харин УИХ-ын гишүүдтэй холбоотой хэд хэдэн хэрэг байгаа. Эдгээр гишүүдтэй холбоотой хэргүүд шалгагдаж байгаа аж. Тухайлбал, Отгонбаярт холбогдох хэргийг Мөрдөн байцаах газар шалгаж байсан. Түүнийг харьяалалыг өөрчилж одоо АТГ-т шалгаж байгаа. Харин УИХ-ын гишүүн Ж. Батсуурьт холбогдох хэрэгт шүүхэд шилжсэн байна. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130.2 зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа аж. Прокурын яллах дүгнэлт үйлдээд Улсын дээд шүүхээр хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг тогтоолчихсон байна.

Сэтгэгдэл ( 0 )