Аргын тооллын арванхоёрдугаар сарын 26. Бархасвадь гариг. Билгийн тооллын 24. Таван шар мэнгэтэй улаан бар өдөр. Өдрийн наран 08.46 цагт мандан 17.05 цагт жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, бясалгал хийх, сүм дуганыг сэргээх, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )