УИХ-ын гишүүн Д.Ганбат ”Ойгон нуур” компанийг АТГ-аар шалгуулна гэжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 25

Баянхонгор аймгийн Баацагаан, Шинэжинст, Баян-Өндөр гэсэн гурван сум нар салхи хосолсон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс тодорхой цагт эрчим хүчээр хангагдаж байгаа билээ. Эдгээр сумдыг тогтмол цахилгаанаар хангахаар нэгдсэн цахилгаан дамжуулах шугам сүлжээтэй холбох ажлыг эхлүүлээд багагүй хугацааг үдэж байгаа.

 

Одоогийн холболтын ажлыг Ойгон нуур компани тендерт ялан авсан хэдий ч товолсон хугацаандаа ажлаа дуусгаагүй байна. Өнгөрсөн намар Ерөнхий сайдыг ажил байдалтай нь танилцахаар очих үед энэ оны 12 дугаар сарын 15 гэхэд хүлээлгэж өгнө гэж байсан ч товолсон хугацаандаа хүлээлгэж өгөөгүй юм.

 

УИХ-ын гишүүн Д.Ганбатыг сая очих үед 1-р сарын 20 гэхэд хүлээлгэн өгнө хэмээн Ойгон нуур компанийн гүйцэтгэгч Вива Ланд компанийн инженер Б.Лхагвасүрэн хэлээд, ажил удааширсан шалтгааныг материал хил гааль дээр саатаж байгаагаас болж байна гэдгийг хэллээ.

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат 1-р сарын 20 буюу сар шинээс өмнө сумын иргэдийг тог цахилгаантай холбож өгөхгүй бол тус компанийг Авилгатай тэмцэх газарт өгч хатуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг сануулаад, ажлаа түргэвчлэхийг үүрэг болгожээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top