Гаалийн байгууллага хяналтаа сайжруулахаа мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 25

Саяхан Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчдыг хуулиар хүлээлгэсэн албан үүргээ гүйцэтгэж байхад нь Улаанбаатар төмөр замын Москва хотод суух суурин төлөөлөгч Пүрэвбаатар гэгч гаалийн хяналтын бүсэд зөвшөөрөлгүй дайрсан үйл явдал болсон талаар мэдээлсэн.  Тухайн үед ажлаа хийж байсан гаалийн улсын байцаагчид "гаалийн хяналтын бүс" нь тусгай дэглэм бүхий зайлшгүй зөвшөөрөл авч байж нэвтрэх бүс гэдгийг хэлж, шаардлага тавихад хэл амаар доромжилж, албан ёсны шаардлага тавьсан гаалийн улсын байцаагчийн эрх чөлөөнд  халдан, зодож танхайран гэмтэл учруулсан байна. Мөн энэ сарын 11-ний өдөр Гаалийн ерөнхий газрын харьяа улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Буянт-Ухаа дахь салбарт Монгол-Солонгосын хамтсарсан төрийн өмчит "Мон-Сам" компаний захирал гэгчнь АНУ-аас  оруулж ирсэн зургаан ширхэг иж бүрэн компьютерийн гаалийн татварыг төлөлгүй улсын хилээр оруулахыг завдаж, албан үүргээ гүйцэтгэж явсан гаалийн ажилтнуудыг элдвээр заналхийлж доромжлон,  дайрч давшилсан ёс бус үйлдэл гаргасан билээ.
 
Төрийн хуулийн дагуу үүрэг хүлээсэн гаалийн ажилтан албан үүргээ гүйцэтгэж, бусдад хууль ёсны шаардлага тавьсаны төлөө зохисгүй авир гарган, хэл амаар доромжилж тэр ч бүү хэл бие эрхтэнд нь халдан гэмтэл учруулсан дээрх үйлдлүүд дүрс бичлэгээр баталгаажсан бөгөөд ийм байдал удаа дараа давтагдаж байгааг харгалзан Гаалийн байгууллагаас энэ мэт хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэх болсоноо мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.160.55.2) 2025 оны 03 сарын 13

Төмөр замын дэд дарга байхад өөрийнх нь ачуулсан 2 вагон машины амартизаторын 1 вагон нь алга болоод олддоггүй. Тэгээд үлдсэн 1 вагонаа авахгүй гээд. Учир явдлыг тодруулсан чинь дандаа баруун зүүнээр тусад ачуулсан тийм учир өрөөсөн амартизаmорууд хэрэггүй гэж гүрийгээд бүгдийг нь төлүүлж байсан санагдаж байна. Бүхэл бүтэн даргынх нь вагон алга болсонд та итгэж байна уу? Ийм л юм болсон байдаг.

1  |  0
Зочин(203.160.55.2) 2025 оны 03 сарын 13

Нимонсийн Пүрэвбаатар нам нь ялсан биш тэнэгтэж дээ золиг чинь

1  |  0
Top