Энэ оны шилдэг хүүхдүүд тодорлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 25

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан жил бүр сурлага, урлаг, спортын амжилтаараа үе тэнгийнхнээ хошуучлан, манлайлсан авъяаслаг хүүхдүүдээ оны "Шилдэг хүүхэд"-ээр шалгаруулдаг.  Энэ жилийн нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа 2013 оны 12-р сарын 23-ний өдөр болж, 5 номинациар  оны шилдэг хүүхдүүд тодорлоо. Дүүрэг бүрээс нийт 43 хүүхдийн материалыг ирүүлснээс "Шилдэг тамирчин хүүхэд"-ээр ХУД-ийн 114-р сургуулийн 11-р ангийн сурагч Мөнхжанцан овогтой Анхцэцэг, "Шилдэг авъяаслаг хүүхэд"- ээр БЗД-ийн 33-р сургуулийн 11-р ангийн сурагч Баярсайхан овогтой Тунгалагтамир, "Шилдэг бүтээлч хүүхэд"-ээр -БГД-ийн 20-р сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Болд овогтой Цолмон, "Шилдэг оюунлаг хүүхэд"-ээр ЧД-ийн Олонлог сургуулийн 11-р ангийн сурагч Ганболд овогтой Баяржавхлан, "Шилдэг манлайлагч хүүхэд"-ээр Налайх дүүрэг Голомт цогцолборын 10-р ангийн сурагч Бямбасүрэн овогтой Тэлмүүн нар тус тус шалгарлаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(202.179.10.14) 2025 оны 03 сарын 13

BVGDED N BAYAR XVRGEI

1  |  0
Top