Нар харах ёслолд явах хүмүүсийг бүртгэж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 24

Монголын залуучуудын холбоо, Төмөр замын аялал жуулчлалын товчоотой хамтран шинэ оны анхны "Нар харах ёслол"-ыг зохион байгуулж байна. Энэхүү аялалын зорилго нь уул ус, байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлж, шинэ оны анхны нарнаас энерги авахын зэрэгцээ, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирын арга хэмжээг түгээн дэлгэрүүлэхэд оршиж байгаа юм байна. Аялал 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өглөө 05:00 цагт төмөр замын өртөөн дээрээс хөдлөөд Улаанбаатар хотоос зүүн өмнө зүг рүү 95 км-т Хангай өртөөнд хүрэх юм. Нар харах ёслолд явах тусгай үүрийн вагон ердөө 108 хүний багтаамжтай гэдгийг хэлж байсан юм. Өглөөний цай, урлагийн тоглолт, галын наадам, уралдаант хөгжөөнт тэмцээн хөтөлбөрт багтжээ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард түмэн(103.26.194.30) 2025 оны 03 сарын 13

Энэ бол мухар сvсгийн дээд хэлбэр. Шинэ он гээд нэрлээд, тэмдэглээд, архидаад, vхээд байгаа баяр бол ертєнцийн эзэн хэмээгддэг есvс христын тєрсєн єдрийг хэлээд байгаа юм. Єєр юу ч биш. Есvсийн тєрсєн єдєр шvv дээ. 2014 он, шинэ он гарч байна гээд л байгаа. Энэ нь Есvс тєрєєд 2014 нас хvрч байна гэсэн vг. Ийм баярыг тэмдэглэх хэрэг монголчуудад байгаа ч юм уу, vгvй ч юм уу? Христын шашинтай улс оронууд л тэмдэглэдэг юм байгаа биз. Буддын шашины баяр цагаан сар шvv дээ. 1756 онд Манжийн шахалтаар хавар манайхан тэмдэглэдэг болсон. Энэ тухай их нарийн юм бий. Энэ олон баярын учрыг олж ухаантай л байх юмсан даа . Монголчууд минь.

1  |  0
Top