“Өдрийн сонин” шилдгээр шалгарлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 24

Монголын сэтгүүлчдийн эвлэлээс  зохион байгуулдаг  сэтгүүлзүйн салбарын оны шилдгийн шилдгийг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Туушин зочид буудлын "Соёмбо" танхимд боллоо. Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагыг долоо, оны шилдэг сэтгүүлчийг есөн номинациар шалгаруулсан юм. Уншигч, захиалагчийн тоогоороо үргэлж тэргүүлдэг, 2000, 2002,  2003, 2005, 2010  оны шилдэг  сонин, Монголын сэтгүүл зүйн түүхэн дэх хүний эрхийг хөхиүлэн дэмжигч  анхдагч сонин болох "Өдрийн сонин"  2013 оны шилдэг сонин болов.  Мөн Өдрийн сонины Эрэн сурвалжлах,  тоймчдын албаны сэтгүүлч Г.Дэлгэрцэцэг шилдэг сэтгүүлч боллоо.

Хэвлэл мэдээллийн шилдгийн шилдгээр UBS телевиз,   телевизийн шилдэгийн шилдэг сэтгүүлчээр  "Ийгл Ньюс" телевизийн Гадаад мэдээний албаны олон  улсын тоймч Ш.Гантулга шалгарч  Гранпри цомын эзэн болсон юм.  Монголын сэтгүүлчдийн эвлэлийн хувьд шилдгүүдийг шалгаруулахдаа  аль нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээс хараат бус байх зарчмыг барьжээ. Сэтгүүл зүйн салбарын нэр хүндтэй хүмүүс шилдгүүдийг   шалгаруулах  шүүгчээр ажилласан  гэдгийг Сэтгүүлчдийн эвлэлийн зүгээс онцолж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top