Apple ”China Mobile”-тай хамтархаар болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 24

Америкийн алдарт "Apple" компани БНХАУ-ын үүрэн холбооны томоохон оператор болох "China Mobile" компанитай  "iPhone"-ийг худалдан борлуулах хэлэлцээр хийжээ. Apple-ийн сүүлийн бүтээгдэхүүн болох тав дахь үеийн "iPhone"-ийг Хятадын хэрэглэгчдэд зориулан 2014 оны нэгдүгээр сарын 16-наас "China Mobile"-ийн сүлжээ дэлгүүрүүдээр албан ёсоор худалдаанд гаргах юм байна.  Дэлхийн смартфон хэрэглэгчдийн дийлэнх хувь буюу нэг тэрбум 200 сая хүн Хятадад байдаг гэнэ. Өнөөдрийн хувьд Хятадын ухаалаг гар утасны зах зээл дээр"Samsung", "Lenovo", "Coolpad" зэрэг компаниудын утас тэргүүлэх байр суурь эзэлдэг аж. "China Mobile" нь дэлхийн хамгийн их хэрэглэгчтэй үүрэн холбооны компани юм байна. Тус компанид 750 сая хэрэглэгч  бүртгэлтэй байдаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top