Селена Гомес ядаргаанд орж Австралид хийх аялан тоглолтоо хойшлуулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 24

Америкийн дуучин Селена Гомесын Австрали дахь шүтэн бишрэгчид өөрсдийн шүтээнээ харж, сонсохын тулд дахиад жаахан хүлээх хэрэгтэй болов. Учир нь, 21 настай дуучин бүсгүй Австралид хийх аялан тоглолтоо хойшлуулсан байна.

“Миний шүтэн бишрэгчид надад их чухал байдаг. Тиймээс би тэднийг гонсойлгомооргүй байна. Гэхдээ миний ажлын эрч хүч дэндүү буурлаа. Тиймээс бага боловч амарч, тайвширмаар байна” хэмээн Селена мэдэгджээ.  Түүнд ойрхон эх сурвалж Селенаг ямар ч амралтгүй зургаан жил гаруй хугацаанд ажилласан гэж өгүүлэв. Тиймээс амрах нь зүйн хэрэг аж. Гэхдээ энэ шийдвэрийг гаргах нь түүнд амаргүй байсан гэнэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top