Монголын Олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулж, Монгол Улсын 2013 оны спортын шилдгүүдийг тодруулах "Бөртэ чоно" ёслол өчигдөр орой боллоо. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцож 2013 оны шилдгийн шилдэг тамирчнаар 2013 оны ДАШТ-ний аварга, олон улсын хэмжээний мастер жудоч Мөнхбатын Уранцэцэг тодорсон юм.
Шилдгийн шилдэг тамирчнаар тодорсон жудоч Мөнхбатын Уранцэцэг жудочдын "Хамтын хүч-амжилт" гэсэн уриагаа хэлж энэ өндөр шагнал хүртээсэн та бүхнийхээ итгэлийг алдалгүй амжилт гаргана гэдгээ илэрхийлэв.
Мөнхбатын Уранцэцэг нь "Рио-де-Жанейро-2013" наадмын жудо бөхийн барилдааны насанд хүрэгчдийн ДАШТ-ний аварга болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )