Нийслэлийн иргэдэд шинээр 52 байршилд газар өмчлүүлэхээр НИТХ-аас шийдвэрлэсэн. Иргэдэд өмчлүүлэх боломжтой 52 байршлын байр зүйн зургийг боловсруулж байгаа аж. Ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахаар саналаа өгсөн байна. Байр зүйн зураг бэлэн болсны дараа тухайн байршлуудад хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөг хийх нь. Энэ ажлын дараа иргэдээс онлайнаар өргөдлийг нь хүлээн авч шийдвэрлэх юм байна. Ирэх хавраас ажил болно гэж албаныхан хэлж байна. Эхний ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх, Багахангай зэрэг дүүрэгт иргэдэд газар өмчлүүлэхээр болжээ. Дүүргийн аль хэсгээр газар өмчлүүлэх талаар нарийвчилсан судалгаа хийж байгаа аж. Тодорхой болонгуут иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл хүргэх юм байна. Газар өмчлөх хүсэлтээ онлайнаар өгсөн иргэнд аль байрлалд газар өмчлөх эрхтэй болсон талаар нь мэдээлэл очих аж. Мэдээлэл авсан иргэд харьяа дүүргийнхээ газрын албанд материалаа бүрдүүлж өгөх нь. Ингэснээр цаасан материалыг газар өмчлөх бололцоо нь бүрдсэн иргэдэд л өгдөг болж эхлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )