Жастин, Селена нар эргэн нийлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 24

Өнгөрөгч 2012 оны нэгдүгээр сард албан ёсоор салсан Холливудын залуу хос дуучин Жастин, Селена нар эргэн нийлж байгаа тухай мэдээлэл цацагдлаа. Энэ яриа дуучин залуу хэдхэн хоногийн өмнө радиод ярилцлага өгөх үедээ "Селенад одоо болтол хайртай, ихэнхи уран бүтээл нь түүнд зориулагдсан" хэмээн хэлснээс хойш тархжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Селена дуучин Жастины "Калабасас" дахь тансаг харшийн ойролцоо байшин худалдан авсан гэнэ. Селенагийн хэвлэлийн төлөөлөгч "Жастин түүнийг хажуудаа хамт байлгахыг хүсч, хамт амьдрах санал тавьсан. Харин дуучин Селена хамт амьдрахаас илүү найрсаг хөршийн харьцаатай байхыг хүссэн. Тиймээс Селена ирэх онд Жастины хөршөөр амьдрах юм" гэж мэдэгджээ.  Жастин өнгөрсөн жил баячуудын хороололд зургаан сая ам.доллароор харш худалдан авсан бөгөөд түүний хөрш нь Ким Кардашианы ээж, Бритни Спирс нар гэнэ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzz(103.26.194.32) 2025 оны 03 сарын 13

mungutei chi mun chi teneg patsaanuud

1  |  0
Top