7,26 мм-ийн хийн гар бууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 24

 Сүүлийн үед хилээр хууль бус хориотой зүйлс гаргахыг завдах тохиолдол гарсаар байна. Үүнд: хууль бус ангийн мах, арьс, эвэр гэх зүйлсийг гаргахыг завдсаар байгаа юм. Тэгвэл Гаалийн Ерөнхий Газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид олон улсаас Монгол Улсад зорчин ирж явсан эрсдэл бүхий зорчигчдын бие болон ачаа тээшинд эрсдлийн судалгаанд үндэслэсэн гаалийн хяналт шалгалтыг зохион байгуулан ажилжээ. Дээрх ажиллагааны үр дүнд энэ сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар боомтоор Монгол улсын иргэн Д нь Москва-Бээжин чиглэлийн ОУ-ын суудлын галт тэргээр ОХУ-аас зорчин, Монгол улс хилээр нэвтрэхдээ өөрийн авч яваа цүнх болон хувцас хэрэглэл, бээлийндээ 7,26 мм-ийн хийн гар буу 1 ширхэг, хийн бууны цэнэглэгч газан баллон 9 ширхэгийг нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар мэргэжлийн ур чадвар гарган илрүүллээ.

 Хийн гар буу болон түүний цэнэглэгч газан баллон нь нэг бүрийн тусгай хэрэгсэлд хамаарах бөгөөд зөвхөн тусгай зөвшөөрөл авсан ААНБ гаалийн хилээр нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалттай бөгөөд одоо тус хэргийг Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлээд байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
танилцах нуу ??(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

Хийн буу болохгүй бүгдийг хорино тэгсэн мөртлөө мөнгөтэй хүмүүст бүгд болно ямар гээчийн ....вэ

1  |  0
Гомбо(27.123.213.141) 2025 оны 03 сарын 13

Хийн буу ямар хамаа байнаа ур чадвар гарган барилаа гэнээ малнууд

1  |  0
Top