УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах Ж.Батсүрэн төрийн өмчит "Монсам" үйлдвэрийн захирлаар томилогдоод хэдэн сар болж байгаа. Ж.Батзандан өнгөрсөн долоо хоногт ахдаа хариуцлага тооцуулах бичгийг ТӨХ-нд өгчээ. Ахдаа хариуцлага тооцуулах бичиг өгсөн шалтгаанаа тэрээр "Надад иргэдээс өдөрт арав гаруй өргөдөл гомдол ирдэг. Өнгөрсөн долоо хоногт гаалийн ажилтнуудаас ахын талаар гомдол ирсэн. Гааль дээр татвар төлөхгүй гэж маргаан дэгдээсэн, гаалийн ажилчдыг гомдоосон, хариуцлага тооцож өгөөч гэсэн утгатай өргөдөл байсан. Тэгээд би ТӨХ-нд үндэслэлтэй бол хариуцлага тооцно уу гэсэн бичиг явуулсан. Төрийн ажил төрлийн холбоо хоёр өөр байх ёстой" хэмээн ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )