Б.Сугаржаргал дэлхийн аварга боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 23

ОУХМ Б.Сугаржаргал бүстэй барилдааны төрөлд дэлхийн аварга боллоо. Тодруулбал энэ сарын 19-22-ны хүртэл Беларусийн нийслэл Минск хотноо зохион байгуулагдсан  бүстэй барилдааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс  "Женко" клубийн тамирчин, ОУХМ Б.Сугаржаргал +100 кг-ын жинд түрүүлж, алтан медаль хүртсэн байна.

 Тэрбээр өнгөрсөн оны улсын наадмаар начин цол хүртэж байсан туршлагатай бөгөөд сэргээшийн шинжилгээнд бүдэрснээр бүтэн нэг жил барилдах эрхээ хасуулаад байсан юм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top