Тусгаар тогтнолын талбайд VIII Богдын хөшөөг байрлуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 23

VIII Богд гэгээн Жавзундамба хутагтын хөшөөг шинээр бүтээж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд байрлуулахаар болжээ.

Энэ сарын 29-нд тохиох эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн энэ сарын 20-ны өдрийн ээлжит хуралдаанаар уг шийдвэрийг гаргасан байна.

VIII Богд Жавзундамба хутагтыг (1867-1924) үндэсний эрх чөлөөний хувьсгалыг чиглүүлэн залж, ялалтад хүргэсэн, 1911 оны 12 сарын 29-нд Монголын Тусгаар тогтнолыг сэргээн, дэлхий дахинаа тунхагласан хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг.

1911 оны цагаагчин гахай жилд Монголчууд Үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаант өргөмжилж өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм. Тэрээр 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан манлайлж, Манжийн дарлалаас салгаж, тусгаар улс болгож чадсан, монголчуудын оюун ухааны их удирдагч байсан гэж түүхч судлаачид үздэг

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Д.Батжаргал(112.72.13.36) 2025 оны 03 сарын 13

Өмнөх Засгийн газрын хийсэн юм, зассан талбайг өөрчлөх нь та нөхдийн нэр хүндийг унагах, хардахад л хүргэнэ дээ, Алтантуяатангуу даа. Хэдэн сая, тэрбумыг тэндээс сугалж, хожих гээд байнаа, мөнгөгүй гээд байсан, хаа байна. Хэнд хэрэгтэй юм, тэр богдыг хөшөө, битгий туйлширцгаа.

1  |  0
савдаг(103.26.193.5) 2025 оны 03 сарын 13

тэр хөшөөгөө богдын ногоон ордоны үүдэнд босгочихвол ард түмэн хүлээн зөвшөөрнө дөө

1  |  0
Top