Энэ сарын 22-ноос 23-нд шилжих өдөр зам тээврийн 17 осол гарч, 18 хүн гэмтэж, бэртсэн байна. Түүнчлэн Цагдаагийн байгууллагад эл өдөр иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1760 дуудлага ирж, гэмт хэргийн шинжтэй 30 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 25 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Мөн нийслэлд хулгайлах хоёр, булаах хоёр, хүчиндэх хоёр, танхайрах зургаан хэрэг бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )
Gooooooo