Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хайр, дурлал доромжлол дор цэцэглэхгүй, гургалдай шувуу торон дотор дуулдаггүй юм” хэмээн хэлсэн байдаг. Үнэхээр ч хичнээн сайхан гургалдай шувуу байлаа гээд эрх чөлөөг хязгаарлаж, доромжлолын доромжлолыг амсвал яаж дуулах билээ. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллээс болж хоёр ч сайхан бүсгүй маань хорвоог орхилоо. Гэхдээ энэ бол зөвхөн хэвлэлийнхэнд мэдэгдсэн нь. Үүний цаана мянга мянган эмэгтэй ийм зовлон амсч, өдөр хоногийн өнгөрөөж яваа гэж бодохоос ч жихүүдэс хүрмээр... энэ амьдралыг үзэн ядмаар...
Хэдхэн хоногийн өмнө Алтанхүү гэгч ярагчин 21-хэн настай найз бүсгүйгээ яаж тамлан зовоодог байсан, яаж түүнийг урхидан зоддог байсан, яаж гарынхаа шүүсийг амсуулдаг байсан тухай сэтгэл шимшрэн дуулж суулаа. Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдэд дахин нэг эмэгтэйн тухай өр эмтрэм түүхийн тухай мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэнийг хүргэх гэж байна.
Булган аймгийн Бугат сумын харьяат Б.Эрдэнэбаатар гэх залуутай талийгаач суугаад гурван жил болжээ. Тэр хооронд гурван ч хүүхдийн аав ээж болсон бөгөөд энэ хугацаанд тэрбээр үргэлж л эхнэрээ зодож, хардаж, хажуугаар нь өнгөрсөн эр болгонтой сүүлэрлээ хэмээн тамладаг байжээ. Бүсгүй нэг удаа гэртээ зугтаж ирсэн ч араас нь ирж гуйсаар байгаад буцаагаад аваад явжээ. Бүсгүй ч гурван хүүхдээ бодож, эцэггүй өнчрүүлээд яахав хэмээн уужуу сэтгэл гаргасан нь эцэст нь өөрийнх нь амь насанд хүрнэ гэж төсөөлөөгүйн мэдээж. Гэвч бүсгүй гэрийнхнийхээ хэнд нь ч зодож байна гэж хэлэхгүй атлаа тэдний нүдэн дээр илт турж эцэн ядарч сульдсан, инээхээр нь нүүрний нь арьс таталдаж байгааг ээж нь ажигласан....Энд дарж цааш уншина уу

Сэтгэгдэл ( 3 )
YOSTOO MEREE ALUURCHAD YUMAAIMERHUU ARAATNUUDIIG YAVAL DEER BE ZUGEER INGEED HARAAD SUUH UU END UNSHAAD SUUJ BAIGAA BUH HUMUUS TEMTSMEER BN ENE HUN MON UU HICHNEEN SOGTUU,HARTAI BAISAN CH ARAICHDEE TER TENEG HADAM EEJ YUGAA DONGOSOG BN OHIN NI BAISAN BOL INGEEHGUI LDE MUU NOBCH ABGAI ODOO YAJ HUDLAA UILJ BAIGAA BOL
Gutsaaaaaa mongol Sunuj bainaaaaaaaa.mongolchuudaa neted bitgii itgeerei.uurtuu l itgej yav.
Uuntei holbootoihuulitaibolmoor bAina