Д.Сугарыг дахин шалгаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 23

МИАТ-ийн зарим удирдлагуудад гурван шатны шүүхээс хорих ял оноосон. Харин уг хэрэгт холбогдсон Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарт холбогдох хэргийг түр түдгэлзүүлээд байсан юм. Учир нь түүний Үндсэн хуулийн Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүсэлтийг Ерөнхий прокуророос хоёр ч удаа тавьсан боловч хүлээж аваагүй юм. Мөрдөн байцаагчдын зүгээс шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд Д.Сугараас мэдүүлэг авах, шинчээчийн дүгнэлт гаргах зэрэг ажиллагаа л үлдээд байсан аж. Мөн нотлох баримтуудыг цуглуулсан ч бүрэн эрх нь хэвээр учраас шалгах боломжгүй болсон байна. Тэгвэл түүний хэргийг сэргээн УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс шалгаж эхэлсэн тухай эх сурвалж мэдээллээ. Түүнийг ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа МИАТ-ийн зарим удирдлагатай хамтран мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gombo(66.249.84.72) 2025 оны 03 сарын 13

Ene doliison daljgariig mongold diildeg huuli hyanaltiin baiguullaga baihgui bolson hereg uu? Daanch dee ichmeer yum!!!

1  |  0
Zochin(203.194.114.23) 2025 оны 03 сарын 13

Naadah chini ehnertee garduulsan hunii onigoo shig nohor doo. Chi deer ni gartsan hodolj bsan gevel taviagui bsan gej guriih nohor

1  |  0
Top