Архины тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар олгохгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 22

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргажээ.  Архины нөлөөллийг бууруулж, архи худалдаалдаг цэгийг багасгах зорилгоор "Архины хяналтын тухай хууль"-ийг УИХ-аар хэлэлцэхээр болсон. Харин энэ хууль батлагдах хүртэл архи, согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг түр хугацаанд  зогсоохоор болсон аж. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 600  гаруй аж ахуйн нэгж архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйчлэх тусгай зөвшөөрөлтэй байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top