БНАСАУ гэнэтийн сүйрлийн цохилт хийнэ гэж Сөүлд сануулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 21

Хойд Солонгосын удирдлага Сөүлд факс илгээн БНАСАУ ямар ч үед  урьдчилан сануулга хийлгүйгээр “өршөөлгүй цохилтыг” Өмнөд Солонгост өгнө гэж сануулсан тухай The Independent сонинд бичсэн байна.

Хойд Солонгосын өмнөх удирдагч нас барсан арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Сөүлд болсон жагсаалын хариуг Пхеньян  ийнхүү барив. Мэдээнд өгүүлснээр Ким Чен Ун зэрэг Хойд Солонгосын удирдагч нарын мануухайг жагсагчид шатаасан нь Хойд Солонгосын дургүйг хүрэгсэн гэнэ.

Хойд Солонгосын  өдөөн хатгалтад хатуу хариу өгнө гэдгийг Өмнөд Солонгос мэдэгдсэн байв. Одоо Хойд Солонгосын арми хэвийн дэглэмд байгаа учраас зовох зүйлгүй гэж өмнөдийн Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдээлэв. Хоёр Солонгосын хооронд утсан холбоо ба цахим холбоогүй учраас факс л тэднийг холбож байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(78.250.201.186) 2025 оны 03 сарын 13

usdval taarna

1  |  0
Ustaga(202.131.233.59) 2025 оны 03 сарын 13

ene ymar ydargaatai novsh vee delhiigees neg musun archaad haychihval taaran ene ulsiig

1  |  0
surduulj baigaamaa(112.72.13.24) 2025 оны 03 сарын 13

mungu ni duusaad ireheer ingeed eheldeg yum.Ene jaahan huuhed aihtar beltgegdsen baina shu aa

1  |  0
монгол(103.26.194.115) 2025 оны 03 сарын 13

Саяхан Шинзо Абэ Сологосыг тэнэг улс гэсэн байсан. Үнэхээр тэнэг улс юм. Хоёулаа

1  |  0
Top