ДЦС-II сарын нөөцтэй байгаа гэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 21

ДЦС-II компани нийт 184 вагон буюу 10870 тн нүүрс авч,  12758 тн нүүрс түлж, 21296 тн нүүрсний үлдэгдэлтэй байгаа нь нэг сарын нөөц аж. Багануурын уурхайн нүүрсний дундаж илчлэг 3500-3700 ккал/кг байгаа нь мазут хэмнэх шалтгаан болж байгаа бөгөөд энэ сард төлөвлөснөөс 7 тн мазут хэмнэжээ. Харин цахилгаан эрчим хүчний төлөвлөгөөний биелэлт 101.2 хувиар, дулааны эрчим хүчний түгээлтийн төлөвлөгөөний биелэлт 82.4 хувиар биелүүлэн амжилттай ажиллажээ.

Одоогийн байдлаар тус станц 3 зуух 3 машины горимтой,  цахилгааны дундаж ачаалал 17 мвт/ц, 730 тн/ц сүлжээний усны зарцуулалттай, 43 Гкал/ц дулааны дундаж ачаалалтай ажиллаж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top