179 сая төгрөгийг цаатнуудад өгчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 21

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан “Тайгад амьдардаг цаатан иргэнд тэтгэмж олгох журам”-д хамруулахаар 93 өрхийн 343 иргэний судалгааг гаргажээ.  Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт оршин сууж, цаа буга маллан тайгад амьдарч байгаа уйгур угсааны тува хүмүүсийн хувьд улсад ажиллаагүй учир улсаас олгох тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чаддаггүй, харин халамжийн үйлчилгээнд хамруулах боломжтой байдаг байна.  2013 оны 6 дугаар сараас эхлэн тайгад амьдардаг 18 хүртлэх насны хүүхдэд Хангайн бүсийн амьжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгож эхэлсэн бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын дүнгээр нийт 179 594 800 төгрөгийн тэтгэмж олгоод байна.

Энэ оны 7 дугаар сарын байдлаар 1430 цаа буга тоологдсон бөгөөд цаа бугын удмын санг сайжруулах зорилгоор Турк Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн 35.0 мянган ам.долларын санхүүжилтээр ОХУ-ын Тува улсаас үржлийн өсвөр насны 20 цаа худалдан авах гэрээ байгуулан төлбөрийг шилжүүлжээ.  Тайгад амьдардаг иргэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх ажлын байр бий болгох зорилгоор Цагааннуур сумын Хармайн эхэнд байсан цаачдын орон сууцыг сумын төврүү нүүлгэн барьж, ажлын байр барихад 10.0 сая төгрөгийн харьцуулсан тендер зарлан шалгаруулж, ажлыг эхлүүлээд байна. Мөн БШУЯ-аас цаатан иргэдэд зориулан Тува хэлний сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kio(112.72.13.69) 2025 оны 03 сарын 13

tsaatan bolj torohgyi yav daa shiit

1  |  0
Top