Оросууд цөмийн хошуу тээвэрлэх шинэ шумбагчаа танилцуулав

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 21

Оросын тив алгасагч баллистик пуужин тээвэрлэгч “Александр Невский” шумбагч хөлөг ирэх даваа гаригт үүрэг гүйцэтгэхэд бэлэн болно гэж “Риа Новости” мэдээлэв. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу энэ талаар “Северодвинск дахь Севмаш үйлдвэр “Александр Невский”-г ашиглалтад оруулахад бэлэн болгосон. Энэ бол Оросын армийн маш чухал хүч” гэжээ.

Энэ шинэ хөлөг хөлбөмбөгийн хоёр талбайг нийлүүлсэнтэй тэнцэх талбайтай, 16 ширхэг пуужин тээвэрлэх хүчин чадалтай ба байг автоматаар онилж устгах чадвартай цөмийн хошуу 10-ыг агуулдаг аж.

Олон улс энэ үйл явдлыг буруушаах хандлагатай байгаа бөгөөд Оросыг цөмийн зэвсгээр хэт их оролдож байна гэж үзжээ. Орос улсын хувьд систем задарснаас хойш цөмийн зэвсэг тээвэрлэх хөлөг онгоц нэгийг ашиглалтад оруулж байсан нь тухайн үедээ дэлхийн армийн түүхэнд бичигдэхүйц дэвшилтэт технологи байжээ. Харин өнөөгийн шинэ хөлөгтэй дүйцэх техник одоохоэдоо байхгүй юм байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
t(202.21.113.141) 2025 оны 03 сарын 13

tsumiin shumbagchiin salbart orosuud amerikaas dariu 2 alham turuullee.

1  |  0
bt (103.26.194.98) 2025 оны 03 сарын 13

bi 1-g hiinee

1  |  0
Top