Ядуурал буурна гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 21

 

Ядуурлыг бууруулахчиглэлээр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудын үр дүнг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Ядууралтай хийх тэмцлийг цаашид илүү үр дүнд хүргэхийн тулд урт хугацааны стратеги хэрэгтэй гэж Засгийн газрын гишүүд үзээд Хөдөлмөрийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнд нь яамдын газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, олон улсын төсөл хөтөлбөрийн болон иргэний нийгмийн төлөөллийг оруулахаар боллоо. Амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой иргэдийн эзлэх хувь хэмжээг 2015 он гэхэд 1990 оны түвшнээс хоёр дахин бууруулахаар Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод тусгасан. Хүрэхёстой зорилтот түвшинтэй харьцуулах улсын хэмжээний нэгдсэн тоо, мэдээлэл хангалтгүй байгаа нь ядуурлыг бууруулах чиглэлээр гаргасан ахицаа хянахад гол бэрхшээл болж байна гэж мэргэжлийн судлаачид үзжээ.

Манай улс 1990 оноос эхлэн ядуурлыг бууруулахад анхаарч, тусгайлсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хариуцсан байгууллага, нэгж ажиллуулж ирсэн ч статистик мэдээллийн санг хожуу үүсгэжээ. 1995, 1998, 2003, 2010 онуудад хүн амын амьжиргааны түвшний судалгаа хийж, ядуурлын талаар статистик дүн, мэдээлэлтэй болсон ба 1995 онд хүн амын 36.3 хувь, 1998 онд 35.6 хувь, 2010онд 39.2хувь нь ядуу амьдарч байлаа. Ядуурлын түвшин 1990-2000 оны хоорондох 10 жилд ердөө 0.7 хувиар, 2002-2006 онд 3.5 хувиар буурсанбол2006-2009 онд жилд дунджаар 5.6 хувиар нэмэгджээ. Харин сүүлийн гурван жилд 16 орчим хувиар буурсан байна. Улс бэлэн мөнгө тараах бус иргэдээ хөдөлмөр эрхлүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох зэргээр бие даан амьдрах нөхцлийгбүрдүүлэх нь Засгийн газраас баримталж буй гол зарчим. Иймд ядуурлыг бууруулах шинэчилсэн стратеги нь амьжиргааны түвшин доогуур иргэдийг ажлын байртай болгох, хэрэглээний зардлыг нь хямдруулах, нийгмийн чанартай үйлчилгээ хүргэх, эдийн засгийн аливаа харилцаанд тэгш оролцох өргөн боломж бүрдүүлэх зэрэг нэгдмэл бодлого зорилтыг агуулсан байх шаардлагатай юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top