Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 21

Өнөө маргаашдаа цаг агаар тогтуун байна.


Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар   багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс,   бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Их нууруудын болон Дархадын   хотгор, Хүрэн   бэлчир, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлжголын саваар 18-23 градус, Говийн бүс нутгийн өмнөд   хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэнбайна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй.Цас орохгүй.Салхи баруунаас секундэд 3-8 метр. 10-12 градус хүйтэн   байна.


Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралтөдөртөө тогтвортой байна.

2013 оны 12 дугаар сарын 22-ноос 12 дугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:


22-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд баруун болон төвийн нутгаар, 24-нд зарим газраар, 25-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус,өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 24-нөөс хүйтний эрч чангарна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top