Утааны хор уушиг, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаарх 15 коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 21

1.  Эрүүл хүн нэг минутанд 8-10литр, цагт 500-600 литр, хоногт 1200-1400 литр хүчилтөрөгчөөр амьсгалдаг. Агаар бохирдолтой байх тусам хүчилтөрөгчөөр дутагдаж байдаг.

2.  Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд амьсгалын замын эмгэг үүссээр байна.

3.  Бохир агаараар амьсгалснаар  хүүхэд, өндөр настан дархлаа султай өвчлөмтгий,  архаг хууч өвчтэй хүмүүс өвчлөх магадлал маш өндөр.

4.  Агаарын бохирдлын хурц нөлөөлөл буюу нүүрс болон машины утаанд хорт бодисын хольц /концентрацаар/ өндөр идэвхээр богино хугацаанд хүн, амьтан, ургамлын амьдрах үйл ажиллагааг үгүй хийж, мөхөөж  байдаг.

5.  Улаанбаатарын утаа   харшлын гаралтай нүд, чих  хамрын  хоолойн хөндийн үрэвсэл, багтраа, арьсны эмгэгийг үүсгэж байна.

6.  Улаанбаатарын утаанаас үүдэлтэй зүрх судасны өвчний тархалт өндөр. Мөн зүрхний үйл ажиллагааны хямрал, дутагдал, хүүхдийн төрөлхийн гажиг, зүрхний ишеми үүсгэсээр байна.

7.  Сүүлийн үед утааны хороос болж  нөхөн үржихүйн эрхтэн болох үр хөврөл гэмтэх, дутуу төрөх эрсдэл маш их гарч байна.

8.  Нүүрсний утаа нь бие махбодийн өсөлт, хөгжилтөд сөргөөр нөлөөлж хүүхдийн өсөлтийг удаашруулж байгааг мэргэжилтнүүд тогтоожээ.

9.  Тэр ч бүү хэл утааны хорноос үүдэлтэйгээр хүний  өндөр жин цээжний тойргийн харьцаа хүртэл алдагдсан  байна.

10. Оюуны чадвах, чадвар муудаж утааны аюултай хэсэгт амьдарч буй иргэдийн уушигны үйл ажиллагаа хэвийн бус болсон гэдэг нь тогтоогджээ.

11. Статистикийн мэдээгээр манай улсад зүрх судасны  өвчлөл  хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, гурван  хүн тутмын нэг нь зүрх судасны өвчлөлөөр амь насаа алдсаар байна.

12. Улаанбаатар хотын хүүхдүүд хөдөөгийнхнийг  бодвол гуурсан хоолойн үрэвсэл өвчнөөр 5-15 дахин илүү өвчилж байна гэдгийг судалгааргаар тогтоосон байна.

13. Улаанбаатар хотын 0-16 насны хүүхдүүд багтраагаар өвчлөхөд нөлөөлж буй олон хүчин зүйлийн дотор тоосны үзүүлэх нөлөө 56.5 хувь байна.

14. Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ гэж хашгичхаас өөрийг хийч чадахгүй аргаа барсан Монгол гадны орнуудын доог тохуу болсоор л байна.

15. Зундаа агаар  амьсгалж, өвөлдөө гүн хордлогонд ордог зуурдын юм шиг эмгэнэлт амьдралтай жижигхэн улс байсаар л байх уу.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jagzmaa(66.181.160.38) 2025 оны 03 сарын 13

Bid nar gertee halaalt tavibal yadaj 2 dahin buurah uu?

2  |  0
huue(219.92.133.74) 2025 оны 03 сарын 13

nasd 76 chin utaa arilchwal munguu idej chadahgui geed jil bur utaand tusuwlusn mungig iddeg um bn lee ireedui blsn huuhduudinhee eruul mendig bodoosoi ene bdal udaan urgeljilbel mongolchuuduuudhgaar bugd uhej elbegeegin ah duu hujaanuud mongolig ezleh blno gej bodohoos..dotor haranhuilj bna

3  |  0
huue(219.92.133.74) 2025 оны 03 сарын 13

mini huu naad muu utaanaas chin bolj astma tai blsn odoo mongoloos garch amidarch bnamuu 76 g g chutgur awaasai

3  |  0
uugan(112.72.13.217) 2025 оны 03 сарын 13

yg unen zuv ym bichsen bna

3  |  0
hhh(112.72.13.217) 2025 оны 03 сарын 13

horgui utaa gj bhuu hortoi bolood l utaa bolj bgaan. eruul hun nldehee bailaa

2  |  0
zocin(88.156.22.80) 2025 оны 03 сарын 13

hudlaa szoudah dontoi ulsuud umaa,hort utaa bol adilhan,odoo bygdeeree 4uulaal setleed tarz dagyyl hotdoo amidrahaasdaa

2  |  0
zocin(88.156.22.80) 2025 оны 03 сарын 13

hudlaa szoudah dontoi ulsuud umaa,hort utaa bol adilhan,odoo bygdeeree 4uulaal setleed tarz dagyyl hotdoo amidrahaasdaa

2  |  0
setgel(124.158.109.14) 2025 оны 03 сарын 13

АРДЫН НАМ Т€Р БАРИЖ БАЙХ ХУГАЦААНД ХОТЫГ ЧИГЛЭСЭН ЗАМБАРААГVЙ ИХ НVVДЛИЙН ГАЙ. ХЭН ДУРТАЙ НЬ ИРЭЖ ХАА ТААРСАН ГАЗРАА ГЭР БАРИСАН

2  |  0
Дагзал(112.72.13.95) 2025 оны 03 сарын 13

Ер нь бол хоёр өөр янзын утаа байгааг хүмүүс ойлгох хэрэгтэй. Хуучин коммунистуудын гаргасан тэр утаа л аймаар хортой. Сүүлийн үед ардчилал ялснаас хойш гарч байгаа багахан утаа бол сайн шүүгдэж, цэвэрлэгдсэн, уушиг амьсгалд ямар ч хоргүй сайн чанарын утаа. Коммунист утаа л хортой. Ардчилсан утаа сайн.

2  |  0
Top