Хэвлэл мэдээллийн байгууллагын олон нийттэй харилцах мэргэжилтнүүдэд зориулсан өдөрлөг энэ сарын 23-нд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд болно. Өдөрлөг тухайн өдрийн 09-17.00 цагийн хооронд үргэлжилнэ. Энэ үеэр хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнуудад Шүүхийн шинжилгээний байгууллагын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, ажиллах нөхцөл бололцоо, орчин зэргийг таниулж, үнэн зөв мэдээллийг хүргэхээр төлөвлөжээ.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД
ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГИЙН ХӨТӨЛБӨР
2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр
| № |
Хугацаа |
Үйл ажиллагаа |
Хариуцах эзэн |
| 1. |
09:00-09:30 |
Хүрэлцэн ирсэн мэргэжилтнүүдийг угтаж, мандат олгох |
Тамгын хэлтсийн Олон нийттэй харьцах мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Д.Орхонсэлэнгэ, Стратеги хөгжлийн бодлогын хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Номин |
| 2. |
09:30-10:00 |
Олон нийттэй харилцах мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзах |
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн удирлага |
| 3. |
10:00-11:00 |
Шүүхийн шинжилгээний байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулах |
Стратеги хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслгэч Г.Мөнхчимэд |
| 4. |
11:00-12:00 |
Криминалистикийн шинжилгээ, түүний өнөөгийн байдлын талаар танилцуулах |
Криминалистикийн шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Жаргалсайхан |
| 5. |
12:00-13:00 |
Тусгай шинжилгээний тухай ойлголт, шинжилгээний өнөөгийн байдлын талаар танилцуулах |
Тусгай шинжилгээний хэлсийн дарга, цагдаагийн хошууч С.Ганболд |
| 6. |
13:00-14:00 |
Үдийн хоол |
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн |
| 7. |
14:00-15:00 |
Аймаг, Нийслэлийн шүүхийн шинжилгээний албаны үйл ажиллагаатай танилцуулах |
Нийслэлийн шүүхийн шинжилгээний албаны ларга, цагдаагийн дэд хурандаа Д.Золзаяа |
| 8. |
15:00-16:00 |
Шүүх эмнэлгийн шинжилгээ, түүний өнөөгийн байдлын талаар танилцуулах |
Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн дэд дарга, цагдаагийн ахлах дэслэгч Х.Батбаяр |
| 9. |
16:00-17:00 |
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний лабораториудтай танилцуулах |
Тамгын хэлтсийн Олон нийттэй харьцах мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Д.Орхонсэлэнгэ, Стратеги хөгжлийн бодлогын хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Номин |
| 10. |
17:00-17:10 |
Өдөрлөгт хамрагдсан мэргэжилтнүүдэд дурсгалын гэрчилгээ гардуулах |
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн удирлага |
| 11. |
17:10-17:20 |
Мэргэжилтнүүдийг үдэх |
Тамгын хэлтсийн Олон нийттэй харьцах мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Д.Орхонсэлэнгэ, Стратеги хөгжлийн бодлогын хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Номин |

Сэтгэгдэл ( 0 )