НҮБ хувийн мэдээллийг хамгаалах тухай тогтоолыг батлав

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 20

НҮБ-ын ЕА-н байгууллагын гишүүн бүх улсад хандан электрон зам харилцааны бүх хэлбэрийг хэрэглэгчдийн хувийн мэдээллийг баталгаатай хамгаалахыг уриалсан тогтоолыг санал нэгтэй сайшаав.

Төрийн тэргүүн нарыг оролцуулан сая сая хүний утасны яриаг сэм чагнасан АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийг тойрсон шуугиан маргаан дэгдсэнэс хойш Бразили, Герман улсууд мөн тогтоолыг батлахыг санаачилжээ.

Үндэсний аюулгүй байдлын агентлагаас хүмүүсийн утсаар хийх яриаг сэм чагнаж байсан нь Үндсэн хуульд харшлаж байна гэж даваа гаригт АНУ-ын холбооны шүүх тогтоов. Агентлагийн практик үйл ажиллагаа иргэдийн хувийн амьдралд хууль бус хөндлөнгөөс оролцсон хэрэг юм гэж Холбооны тойргийн шүүгч Ричард Леон мэдэгджээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top