Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Бошигтод холбогдох хэргийг 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан чанга дэглэмтэй хорих ангид 10 жил 1 сар хорих ялыг хэвээр үлдээлээ.
Г.Бошигт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2013 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд буюу гэртээ өөрийн төрсөн хүүхэд болох Х-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хүүгийнхээ цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон юм. Тиймээс хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэргийг үйлджээ.

Сэтгэгдэл ( 2 )
hun alaad 10 jil avna gedeg mash baga yal baina. heden jiliin umnu 1500 tugrugnii savan vook hulgailsan emegtei 11 jiliin yal avch baisan sanagdana.
ymar aimar ym be arai chde