ГССҮТ-ийн эмч ажилтнууд шинээр томилогдсон Ц.Энхбаяр захирлыг эсэргүүцэж жагсаал цуглаан хийгээд байсан. Удаа дараагийн эсэргүүцлээс болж Ц.Энхбаяр захирлыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал гаргасан. Гэтэл Ц.Энхбаярын оронд томилогдох хүнийг сонгон шалгаруулалтаар томилтол Ц. Энхбаярыг захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулж байгаа юм. Түүнийг ажлаас чөлөөлөхгүй ийнхүү удаад байгааг эсэргүүцсэн ГССТ-ийн эмч ажилтнууд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэд “Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнгөрсөн аравдугаар сарын 30 -нд Сайд нар зөвлөлийг хуралдуулдан Ц.Энхбаярыг ажлаас нь чөлөөлөхөөр болсон. Энэ тухай сайд өөрөө олон нийтэд мэдээлж халагдсан эмч нарыг ч ажилд нь буцааж авна гэдгээ хэлсэн. Уг ажлуудыг 14 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэнэ гэж байсан юм. Гэтэл өнөөдөр 50 хоног өнгөрсөн ч асуудал шийдэгдээгүй бахь байдгаараа байна. Сайдын энэ хариуцлагагүйгээс болж ГССҮТ-ийн хэвийн үйл ажиллагаа доголдож,иргэдийн амь нас эрүүл мэндэд хохирол учирч байна. Мөн дураараа авирлаж ГССҮТ-ийн эд хөрөнгө, мөнгө төгрөгийг ашиглаж байгаа. Ц. Энхбаяр хууль бус томилгоогоор тус төвийн захирлын суудалд ирсэн. Тиймээс ГССҮТ-ийн захирлыг сонгох хаалттай сонгон шалгаруулалтыг нээлттэй болгож, хуульд нийцүүлэн чадварлаг мэргэжлийн захирал томилохыг шаардаж байна” гэсэн юм.
Хэвлэлийн хурлын үеэр ГССҮТ-д мэс засалд орох гэж байсан ч эмч нарын баг бүрдээгүй нэг эмч нь ажлаас халагдсан гэдэг шалтгаанаар одоог хүртэл мэс засалд орж чадаагүй байгаа өвчтөн Д.Оюунтай ярилцлаа.
-Та хэзээ мэс засалд орох байсан юм бэ?
-Би ГССҮТ-д үзүүлээд хагалгаанд орохоор болсон байсан юм. Гэтэл миний үзүүлж байсан эмч ажлаасаа халагдсан, эмч нарын баг бүрдэхгүй гэдэг шалтгаанаар хугацаандаа мэс засалд орж чадсангүй. Орох хугацаа өнгөрөөд 30 хонож байна. Өвчиндөө шаналаад хэцүү байна. Хурдхан шиг л захирал томилох асуудал нь шийдэгдэж эмч нарын баг нь бүрдээсэй гэж бодож байна.
-Өөр баг бүрдүүлээд хагалгаанд оруулж болдоггүй гэж байна уу. Ингэж удаан хүлээхээр хүндрэнэ дээ?
-Би анхнаасаа Бүргэдэй эмчид үзүүлж хагалгаанд орохоор болсон байсан юм. Энэ эмч ГССҮТ-д 20 гаруй жил ажилласан. Яг энэ хагалгааг олон жил амжилттай хийж байсан тэргүүлэх эмч юм байна билээ. Одоо энэ эмч ажлаасаа халагдчихсан. Энэ хагалгаанд олон эмч орж багаар ордог болохоор нэг эмч дутуу, өөр орлох эмч байхгүйгээс болоод би хагалгаандаа орж чадахгүй байна. Тэгээд ч туршлагагүй өөр эмч дээр хагалгаанд ороод амжилттай болно гэхэд итгэж чадахгүй л байна. Энэ маш хүнд хагалгаа байхгүй юу.
-Ямар оноштой яг юуны хагалгаа юм бэ?
-Зүүн гарын хуурамч бороо гэсэн оноштой. Энэ гар маань булчин хэсэгтээ хавдаад мэдээгүй болсон. Гэхдээ зовиур ихтэй. Хагалгаа хийхдээ миний ташаа юмуу гуянаас судас, яс хоёрыг аваад муу гаранд суулгах юм.
-Өөр эмнэлэгт хандаж үзсэн үү?
-Өөр эмнэлэгт хандалгүй яах вэ. Гэхдээ бусад эмнэлгүүд гарыг чинь тайрна. Түүнээс өөр арга байхгүй. Хагалгаа хийх боломжгүй гэж байгаа юм. Харин ГССҮТ-ийн Бүргэдэй эмч ийм хагалгааг хэд хэдэн удаа хийж байсан юм байна билээ. Яг над шиг хагалгаа хийлгэх нэг охин байгаа. Бас л хүлээж байна. Минийх шиг биш ч иймэрхүү хагалгаа хийлгэх 10-аад хүн мэс засалдаа орж чадалгүй хүлээсээр л байгаа юм байна.
-ГССҮТ-ийн асуудлыг та юу гэж бодож байна?
-УИХ-ын гурван гишүүн ГССҮТ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай танилцаж, бидэнтэй уулзаж, өвчтнүүдийг сонссон. Тэр үед Ц.Энхбаяр захирал өрөөнийхөө хаалгыг түгжиж суучихаад гарч ирээгүй. Биднийг сонсоогүй. Өвчтөнүүд ажилчдаа ойлгож ажиллаж чадахгүй, сэтгэл гаргахгүй байгааг харахад ажлаас нь чөлөөлж хурдан эмч нараа буцааж ажилд нь аваад өвчтөнүүдээ мэс засалд нь оруулаасай. ГССҮТ-ийн ажил жигдрээсэй л гэж бодож байна.
ГССҮТ-ийн эмч нарын багийн өмгөөлөгч Ц.Монгол “Эрүүл мэндийн сайд Н.Удвал хууль бусаар өөрийн эрх мэдлээ ашиглаж, ГССҮТ-ийн захирлаар Ц. Энхбаярыг томилсон. Энэ бол дээр үеийн социализмын үеийг санагдуулж байна. Ажлаа хийж чадахгүй энэ сайдыг огцруулахад ч багадна. Хуулийн хариуцлагаа ч хүлээх хэрэгтэй. Ажилд авахдаа өөрөө мэдэж томилчихоод халах болохоороо сайдын зөвлөлийн хурлаар оруулдаг нь хаанахын ямар хууль вэ” гэж байсан юм.
Н.Ганчимэг
Сэтгэгдэл ( 3 )
Энхбаярыг халж чадахгүй байгаа чинь З.Энхболдын хүн гэдэг нь л үнэн байгаа байхгүй юу? Хэрвээ Ц.Энхбаярыг халчихвал Удвал халагдчих гээд байна шүү дээ. Удвал халагдмааргүй байгаа болоод л алцан шалаанд орчихоод яаж ч чадахгүй сууж байна. Арын хаалга танил тал хамаатан садан нь ажилтай байвал хүний амь хамаагүй болжээ. Үхсэн байхад юу ч олохгүй хохь болоод л дуусах юм байна.
Монголчуудаа энэ төр засаг арай л арай л байна. Танил тал карманыхаа хүнийг зүтгүүлээд байдаг. Байсаар байгаад монголчуудынхаа өвчин зовлонгоор нь хүртэл тоглох нь хэтэрлээ. Тэр Удвалыг нь хүртэл цуг огцруулах хэрэгтэй. Эмч нарыг ажлаас хална гэдэг чинь юу гэсэн үг бэ. Эмч нар тийм элбэг олширчихоод байгаа юм уу. Тэгээд ч туршлагатай эмч нарыг шүү. Ажлаа хийж чадахгүй танил талаа эсвэл нэгнийхээ шахаасаар даргын сэнтийд залдаг явдал шинэчилсэн нэртэй засгийн газарт хэтэрлээ шүү монголчууд аа.
yamar aimaar yum be”” ganz chadaltai hagalgaani 20 garui jil ajilsan emchiig ajlaas n halj baina geheer ene avgaig bur uzen yadah setgel turj baina. Ard tumnii munguur toglood zogsohgui deer n ami nasaar n togloj baigaa chamaig burhan neg udur gesgeene dee.. teneg avgai mini