Малайз улсад Монгол Улсын иргэн 25 настай эмэгтэй Э учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг өнгөрөгч арваннэгдүгээр сард гарсан. Харин уг хэргийн талаар Монголын талд арванхоёрдугаар сард мэдэгдсэн юм. Хүний наймаанд өртсөн байж болзошгүй байдлаар амиа алдсан эмэгтэйн талаар хэвлэлүүд онцолж байна. Талийгаачийн ар гэрийнхний өгч буй мэдээллээр түүнийг Монголоос очсон ихэр охид бусдад худалдсан, хүний наймаанд явуулсан гэж байгаа юм. Бид талийгаач Э-г тодорхой хугацаанд таних, Малайзад амьдарч байгаад амралтаараа Монголдоо ирсэн ихэр охидын нэг болох Б-тэй /нэрийг нь нууцлав/ уулзсан юм. Тэрбээр Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа бөгөөд өөрийг нь хүн худалдаалсан мэтээр хэвлэл мэдээллээр бичиж байгаад тайлбар өгөх үүднээс ярилцлага авах хүсэлтийг зөвшөөрсөн юм. Мөн Э-г амиа алдсанд харамсч буйгаа ар гэрийнхэнд нь дамжуулж өгөхийг хүсч байлаа. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Та талийгаачийг хэзээнээс яаж таньдаг байсан юм бэ. Монголоос хамт Малайз явсан гэдэг үнэн үү?
-Монголоос хамт явсан гэдэг худлаа. Малайзад очсон байхад нь миний ихэр нэг монгол эмэгтэйтэй хамтдаа байр түрээсэлсэн. Малайздаа үнэтэйд тооцогдох, сарын нэг сая гаруй төгрөгийн түрээс төлдөг байсан. Талийгаач амьдрах газаргүй гээд явж байхад нь тааралдаж, түрээсийн мөнгөө хувааж төлөхөөр болж хамт амьдрах болсон гэсэн. Өнгөрсөн гуравдугаар сарын 8-наас хамт амьдарч эхэлсэн гэсэн. Одоогоос найман сар орчмын өмнө гэсэн үг. Талийгаачийг ингэж л танина. Байранд цуг амьдрахаас өмнө буюу жил гаруйн өмнө анх уулзаж байсан. Тэр үед Монголоос ирээд удаагүй, нэг охинтой хамт ирсэн гэж ярьж байсан санагдаж байна. Тэгээд хэсэг холбоогүй байж байгаад сүүлд тааралдсан. Манай хоёртой /ихэр, түүний найз эмэгтэй/ хамт амьдарч байхдаа хар тамхи нууцаар хэрэглэж, сүүлдээ энэ нь ил болсон гэсэн. Талийгаач өөрөө Монголд байхдаа хүртэл хар тамхи хэрэглэдэг байсан гэж ярьсан байна лээ. Хар тамхи хэрэглэж байгааг нь мэдээд “Битгий хэрэглэ” гэхээр “Турах гэж байгаа юм. Түүнээс донтоогүй” гэдэг байсан. Намайг хааяа тэднийд очиход талийгаач нэг л сонин гөлрөөд, гэнэт хачин хачин үйлдэл гаргадаг байсан. Сүүлдээ тэндхийн хар тамхи авдаг залуустай нийлж түрээсний байрандаа тамхиа хэрэглэсэн гэсэн. Тэгээд л манай хоёр “Хамт амьдарч чадахгүй” гэсэн юм билээ. Тэрнээс хойш талийгаач хувцас хунараа аваад явсан гэсэн. Хоёр сар орчим л хамт амьдарсан байх. Явснаасаа хойш тэр хоёртой огт харилцаагүй. Харин над руу хааяа утсаар ярьж, интернэтээр холбогдохдоо “Уйдаж үхлээ. Уулзъя. Найз залуутай болоод хамт амьдарч байгаа” гэх мэт зүйл ярьсан. Хамгийн сүүлд нас барахаас нь хоёр сарын өмнө би сургуулийнхаа Казак, Орос оюутнуудтай шоудаж байгаад талийгаачийг дуудсан юм. Тэр үед манай найзууд “Танай найз чинь нэг л сонин юм аа” гэж байсан.
-Талийгаач ямар журмаар Малайзад очсон юм бол. Өмнөд Солонгосоор дамжиж очсон гэдэг юм билээ?
-Яаж энд ирснийг нь мэдэхгүй. Угаасаа Малайзад ирэхэд транзитаар Өмнөд Солонгосоор дамждаг. Солонгос-Малайз, Малайз-Солонгос гэж. Тэр шугамаар ирснээ л Солонгосоос ирсэн гэж ярьдаг байх. Түүнээс БНСУ-д байсан эсэхийг нь мэдэхгүй.
-Хятад найз залуугийнхаа талаар ярьж байсан уу?
-Өөрөөсөө ах хүнтэй амьдарч байгаа гэсэн. Эндхийн иргэншилтэй гэснээс өөр зүйл яриагүй. Хамгийн сүүлд уулзахдаа талийгаачийг амьдарч байгаа гэрээс нь очиж аваад маргааш нь гэрт нь хүргэж өгсөн. Хотын төв хэсэгт амьдарч байсан. Тэрнээс хойш ямар ч сураггүй болсон.
-Талийгаач тэнд сургуульд сурч байсан юм уу?
-Сурч байгаагүй. Зүгээр виз авахдаа сургалтын төвд бүртгүүлсэн юм билээ. Гэхдээ караокед ажилладаг байсан.
-Ер нь монгол охидууд виз авахын тулд сургалтын төвд бүртгүүлж, очоод биеэ үнэлдэг гэдэг мэдээлэл бий. Тэнд тодорхой хугацаанд амьдарсны хувьд юу хэлэх вэ?
-Миний хувьд сурдаг учраас асуудалгүй. Гэхдээ сургалтын төвөөр дамжуулж ирээд биеэ үнэлдэг охид байдаг. Талийгаач тэдний л нэг. Ер нь зочид буудалд цуг ажиллаж байсан, хамт биеэ үнэлдэг байсан гэж намайг сонин хэвлэлд бичсэнд эмзэглэж байна. Талийгаачийн хувьд сурдаггүй болохоор биеэ үнэлж л хэрэглээний мөнгөө олдог байсан нь үнэн.
-Зочид буудалд амьдардаг байсан гэсэн. Таны ихэртэй хамт амьдрахаасаа өмнө буудалд амьдардаг байсан юм уу?
-Тэрийг сайн мэдэхгүй. Хамт ирсэн охид нь Монгол руу буцаад ганцаараа амьдрах газаргүй үлдсэн юм билээ. Тэгээд л манай хоёртой танилцаж, хамт амьдарсан.
-Хар тамхи ямар замаар олж авдаг байсан юм бол?
-Ямар замаар олж авдгийг нь мэдэхгүй. Гэхдээ Малайзад хар тамхи олдоц ихтэй. Мөнгө нь байвал хаанаас ч олддог гэж дуулсан. Талийгаач Монголоос ирэхдээ махлаг талдаа охин байсан ч хар тамхи байнга хэрэглээд хавирганых нь яс мэдэгддэг болтлоо турсан. Хэрэглэсэн үедээ хоёр гурав хоног юм идэхгүй, унтахгүй. Үе үе өөртэйгөө яриад, тэнэг хүн шиг болчихдог байсан.
-Та талийгаачийг хар тамхи хэрэглэдэг байсан гэлээ. Үүнийг нотлох өөр хүн бий юу?
-Байгаа. Тэнд амьдардаг бүх охид мэднэ.
-Ар гэрийнхэн нь хоёр ихэр охин манай охиныг зарчихсан гэж хардаж байгаа?
-Тийм зүйл ярьсанд үнэхээр гайхаж байна. Энэ бол огт худлаа. Талийгаач өөрөө гэр рүүгээ мессеж бичсэн гэхээр бүр гайхаад байгаа. Уг нь бид түүнд туслахыг л бодож байсан.
-Талийгаач гэр бүлийнхээ талаар ярьж байсан уу?
-Бараг л ярьж байгаагүй. Ээжийгээ харвасан, ахтайгаа муудалцсан гэдэг байсан.
-Талийгаачийн цогцос хотын төвөөсөө 200 гаруй км-т байх газраас олдсон гэсэн. Найз залуутайгаа тэнд амьдардаг байсан юмуу?
-Сүүлд уулзахаар очиж авахад Малайзын нийслэл Куала Лумпур отод амьдарч байсан. Хөдөө биш. Тэр талаар мэдэх юм алга.
-Бичиг баримтыг нь авчихлаа, намайг хүний наймаанд оруулж байх шиг байна гэж гэр рүүгээ хандсан гэсэн. Бичиг баримтын ямар асуудал байсан юм бэ?
-Анх бид нартай танилцахдаа л бичиг баримтгүй байсан. Бичиг баримтаа виз даруулахаар нэг сургуульд өгсөн л гэдэг. Ер нь сургуулийн төлбөр дунджаар 7000-8000 ринг буюу 3000 орчим доллар. Энэ мөнгийг төлж байж бичиг баримтаа авах юм уу, сургуульдаа сурч болно. Талийгаач мөнгөө ч төлөөгүй, сургуульдаа ч сураагүй. Виз даруулахын тулд л сургуульд бүртгүүлсэн байх.
-Ер нь Монгол охидууд сурах нэрээр виз даруулаад очсоныхоо дараа биеэ үнэлдэг гэж үнэн үү?
-Малайзад визний хугацаагаа сунгуулахын тулд сургалтын төвүүдэд бичиг баримтаа өгдөг гэж сонсч байсан. Тэрнээс биеэ үнэлэх зорилготой байдгийг мэдэхгүй.
-Талийгаачийг гадны нөлөөтэй амиа алдсан байж магадгүй гэж таамаглаж байгаа. Хамт амьдардаг байсан залуугийнхаа зан араншингийн талаар ярьж байсан уу?
-Тодорхой юм ярьж байгаагүй. Сүүлд уулзъя гэхэд “Намайг ирээд авчих. Манай найз залуу гадуур гаргахгүй, хартай” гэх зүйл ярьж байсан. Ажилдаа явсан хойгуур нь надтай уулзсан. Тэр үед сэтгэл санаа нь зүгээр байх шиг санагдсан.
-Таны хувьд Малайзад ямар чиглэлээр сурч байгаа юм бэ?
-Хоёр жилийн өмнө явсан. Нэгэн их сургуульд /сургуулийнхаа нэрийг хэлмээргүй байна/ инженерийн ангид суралцсан ч хичээлийг нь арай дийлээгүй. Одоо санхүүгийн чиглэлээр сурч байгаа. Нэгдүгээр курс. Ээлжийн амралтаараа Монголдоо ирээд байтал ийм зүйл боллоо...Энд дарж үргэлжлэлийг
Сэтгэгдэл ( 21 )
Талийгаач охин биеэ үнэлдэг байсан гэж бодоход хэнд өөрийнхөө тэр байдлыг хэлэхэв Өөртэйгөө адилхан юм хийдэг хүнд л хэлнэ ш дээ Өөр хүнээс бол нууж л таарна, Хэн тэрний биеээ үнэлдэг байсныг мэдэхэв Өөртэй нь адилхан хүн л мэднэ ш дээ. Тиймээс сайн шалгах хэрэгтэй
Энэ ярилцага өгсөн эмэгтэй ёстой но той байнаа. Дөнгөж очуут л сая төг-ийн буудалд орно гэдэг чинь хүн худалдаалдаг л нөхдүүд байна шүү дээ. Өөрөө цэвэрхэн хүн болох гэж худлаа жүжиглээд л худлаа бултах аргаа олох гэж үзэж байгаа юм байна. Наадуул чинь удчихсан гадаадын эрийн өвөр дамжсан эвдэрчихсэн яахаас ч буцахгүй нөхдүүд биш үү? Нас барсан хүн үг хэлэх биш гээд худлаа залаад байна шүү дээ. Сайн шалга тавьж болохгүй аргалж хуурч байгаад паспортаа аваад арилахыг л бодож байгаа хэрэгтэн байна.
Nerii ni bichij bichcheed bas nuutslaw gechjee. Har tamhi heregledeg hvn yu ch hj bj medii shde
vxsen xvn bosoj ireed gerch bolj chadax bish gesen shig saixan burj bna da xarin ch.Medeed nas barsan bvsgui ymar zorilgoor,yu xiij ywaagaa medej baij l uuruu ochson bx.ternees untuulj bgaad xulgaigaar xel dawuultsan bish.tegsen ch gesen ene yriltslag ugch bgaa shig iimerxvv ynxnuud gergiin uchriig medjil bgaa.Mongolii maan zarimoxiduud xil dawj biyee vnlej bgaad nutagtaa neg l saixan gangan amitad.ali ch xugjingui uls orond biye vnlelt bdag ch manai shig iim iim xvn am bagtai orond bol arai l dendej bn.Mungu amidarliin chuxal xeregtsee chamidral bish.Ene oxinii vxneer iimerxvv xiylbar argaar Mungu olox gesen sanaatai zarim neg biye vnlegch oxid jooxon ch gesen surgamj awaasai da.Tarxia tseneglej xudulmur xiij suraachee BIYE VNLEGCHDEE, YRILTSLAG UGSUN YANXAN CH GESEN......................cha md ch iim ym toxioldoxgui gesen batalgaa bxgui........
Naad yarij bgaa ohin chn gol hergiin ezen shuu!!!
huniig ungursun hoin ni yu ch gj yarijj bolno! !hench naad ohinii chn ugend unemshigui za!!!
2 iher yanhan uhsen huniig muulaad uursduu tsagaan tagtaa tiimee ene iher yanhnii zurgiig g facebookoos uzsen hund gariin turshlagatai yanhan bna lee
Ene site-d mungu uguud bichuulchihej aiaar shaasan
yostoi uhsen hun ug heleh bish naad 2 s chine uur garts baihui hudlaa bsan bol yu gej 2 iher ohin zarchlaa gej baidin yag hamt amidradag ni yagad yariltslaga uguhgui bgaan zarsan ni unen unen muuhai zavaan yumnuuduudad shiitgeliig ni hurtee ene ohin yanhan baij bolno har tamhi tataj bolno gehdee ger buldee ter tusmaa eejdee erhem erdene l bgaa shuude yamar muuhai yum
Eruul hun ene yriltslagiig unshbal....gol ham heregten ni ene emegtei bn gedgiig oilgoh l ym bn.archaagui amitan yaj huni nutagt zobj uhsen hunii ysiig ondiitol zohiomol ym yrij chadaj bnaa.ooriig ni horij bgaad uneniig heluul. Iim yria gargah ni oort ni ashigtai bhar ym bn.
uhsen hun bosoj ireed ug heleh bish gesen yum shig yarisan baih shiv dee ene hunii yariand itgeh itgel erdii torsongui harin ikh sonin sanagdchihlaa har tamhi heregledeg shouchin bie uneldeg baisan yum bol yagaad tsug amidraad baisan yum bol oorsdoo bas adilhan humuus shig sanagdalaa
Адилхан амьтад байсан болоол хамт амьдарсан байгаа. Бас хамт ч шоудаж байгаа. талийгаач нь задарсан наад хэд тийм л цэвэр ариун даруухан охин байсын бол юу гэж тийм охиныг хамт байлгаж хамт амьдарч найзлах юм бэ. Тийм өөр хүмүүс юу гэж бие биенийгээ танихав. Энэ ихрүүд бол бүр удцан том гарууд байгаа л даа.
suulruugee bieyee unelegch har tamhichin bolj duusah shivdee ene ohinii yariaag unshihad logik aldaatai bn daaa sain l shalgah heregtei
dandaa l medehgvi gd bhyma nad 2 chini l medej bgada
dandaa l medehgvi gd bhyma nad 2 chini l medej bgada
Huushee unenee heleech ta hed nas ajilj bdan bizde.bi bad h7fla heled yukuw.ochij bsan.bi udahgyi butssan.aimaar huuhnuud bdag shuu neere. Ta 2 ajilj l bsiishte.oordiigo omgoolchije
tsogtsos ni avah yumgui bolson baisan gee biz de amia horloh bolomjgui baidaltai baisan gee biz de.Tiimees naad 2 iher chin yalt ch bhgui zarsan oorsdiigoo bitgii hudlaa umguuluud bai.yanhan bj boloh ch ta 2-t hun chanar gj alga uu? arai ch de.
uhsen hun ug helj chadahgui geed gutgej bh shiv de.Tiimees naad 2-iig chin burhan shiitgene zugeer.Yasan muukhai huuhnuud ve?
uhsn hun yamar bosood ireh bish naad 2 jin gutgeed bga shinjtei yamar muuhai huuhnuud ve
yalgaagui l yanhan bna. surdg geed bas shaachihjee.
bitgii inge l dee ta narneg negneehunii urshuu dee ter chini