“Нарантуул”-ын зулбуулах эмнээс болж таван бүсгүй амиа алджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 20

Үр хөндөлт гэх ойлголт нийгмийг цочроохоо нэгэнт больсон. Хүсээгүй жирэмслэлт, гэр бүл салалт, хүчирхийллээс болж хэчнээн эмэгтэй үр хөндүүлж, үүнээс болж амиа алдсаныг яг таг гаргасан тоо баримт ч байхгүй биз. Шинжлэх ухаан аль хэдийнэ жирэмслэлтээс хамгаалах олон аргыг нээж дэлхий даяар тархсан байтал эмэгтэйчүүд эрүүл мэндийн мэдээлэл, мэдлэг дутуугаасаа болж өөрсдөө “хор” худалдан авч “амиа егүүтгэх” болжээ.

Хэн нэгний ам даган баталгаагүй үр зулбуулах эмийг авч хэрэглэдэг байна. Харамсалтай нь чанарын баталгаагүй, хууль бус эм бүсгүйчүүдийн алтан аминд хүрсээр байна. Эдгээр эмүүдийг барааны дэлгүүрийн лангуун дор, хүнсний захын үүдэнд хувь хүмүүс зарж байгаа нь улам ч их эрсдэл дагуулж байгаа юм.

Үүний баталгаа бол өнгөрсөн жил 15 бүсгүй үр зулбуулах эм хэрэглэснээс болж амиа алджээ. Үүнээс таван нь “Нарантуул”  зах дээрээс уг эмийг худалдан авсан байна. Мөн энэ эмнээс болж эрүүл мэндээрээ хохирч, дахиад хүүхэд гаргаж чадахгүй болсон эмгэнэлтэй тохиолдол хэдэн зуугаараа тоологдоно. Хууль хяналтынхан үүнтэй тэмцэж байгаа гэдэг. Гэтэл харин ч зах зээл нь улам өргөжиж, нийлүүлэгчийн тоо олширсныг дээрх жишээ харуулж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongolmaa(180.235.179.165) 2025 оны 03 сарын 13

Hairt emegteichuud mini ene emiig uneheer bitgii uugaarai. Esvel buurnii dutagdald orno, batalgaatai urgui bolno, Biye muutai ni amia aldana, mash ayultai shuu. Ene emiig uusnaas huurhun uree dauulaad az jargaltai alhaj yavsan ni seer shuu!

1  |  0
haliun(103.26.194.84) 2025 оны 03 сарын 13

ene zurgan dr bgaa em ni zulbuuldag em yumuu torohoos torchood garch irehed emch ni uugaarai gj ogch bsiishd

1  |  0
jagi(27.123.213.129) 2025 оны 03 сарын 13

yaj ch bodson narantuul deeres zulbuuldag em awaad bhdaa yaadiin be emneleg orj boloogui yum bhdaa. aimaar yumaa

1  |  0
asd(202.5.205.24) 2025 оны 03 сарын 13

ads

1  |  0
Top