Нарантуулд гэнэтийн шалгалт хийжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 19

МХЕГ-аас “Нарантуул” худалдааны төвд гэнэтийн шалгалтыг хийсэн байна. Тус газраас энэ талаарх мэдээллийг сэтгүүлчдэд хүргэсэн юм. Шалгалтаар эрүүл ахуйн шаардлага болон, орчны бохирдол, хүнс худалдаа үйлчилгээний стандарт зэргийг шалгажээ. Тус захын хашааны хажууд ил бие зассан, хог ихтэй, орчны цэвэрлэгээ муу гээд нэлээд зөрчил илэрчээ.

Мэргэжлийн хяналтын байцаагч нар захын удирдлагуудад энэ талаар шаардлага хүргүүлж байсан ч залруулаагүй өдийг хүрсэн байна. Тиймээс энэ удаад захиргааны арга хэмжээ авахаар боллоо. Үүнээс гадна “Нарантуул”-д салютын худалдаалж байгаа эсэхийг болон түргэн хоолны газруудын ариун цэврийг шалгаад хангалтгүй гэж үнэлжээ. МХЕГ-ын байцаагчид "Дүнжингарав" худалдааны төвийг мөн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tuul(37.2.136.219) 2025 оны 03 сарын 13

Narantuul Ali zah zeel d orohdoo ch iim l baisan urid ni shalgaj baisan humuus haraagui esvel haraa muu baisan yum baihda ashgui nudtei hun ajild orj de

1  |  0
Top