”Оnline Media Awards 2013” өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 19

Онлайнд суурилсан сэтгүүлзүй, иргэний сэтгүүлзүйн хавсарсан давалгаа  нийгэмд илүү их гэрэл гэгээг дагуулах ёстой гэдэг үүднээс “Мэдээллийн сайтуудын ассоциаци”  Монголд анх удаагаа Online Media Awards 2013” арга хэмжээг  зохион байгуулж байна. Уг шалгаруулалтын шилдэг номинациудад хэн ч нэр дэвшиж, хэн ч саналаа өгөх эрхтэйгээрээ, мөн шилдгүүдийг ямар нэгэн дарга, байгууллага, шүүгч тодруулахгүй гэдгээрээ онцлог болж байгааг тодотгох хэрэгтэй юм.

“Оnline Media Awards 2013”-ын эхний шатны шалгаруулалтанд   иргэд facebook, twitter хуудсаараа дамжуулан саналаа өгсөн. 12 дугаар сарын 15-17ы хоооронд санал хураалтаар нийт нэр дэвшигчдээс номинаци тус бүрт шилдэг гурван нэр дэвшигчийг шалгаруулсан юм.

Мөн  Хамгийн их үзсэн Youtube видеог шалгаруулахдаа Youtube.com сайтаас 2013.01.01-2013.12.18-ны хооронд хамгийн их үзсэн видеог шалгаруулах бол энэ онд  Сайтаар хамгийн их бичигдсэн хүнийг тодруулахдаа Online PR Agency байгууллагаас 2013.01.01-2013.12.18 хооронд мэдээллийн 120 сайтад миниторинг хийж оны хамгийн их бичигдсэн хүнийг шалгаруулах юм.

Оnline Media Award 2013” арга хэмжээний эцсийн шатны шалгаруулалт Бэст Вестерн Премьер Туушин” зочид буудлын СОЁМБО танхимд өнөө оройны 19 цагт болох гэж байна. Уг арга хэмжээнд  эхний гуравт шалгарч үлдсэн номинацийн эзэд болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцох юм.

 Илүү дэлгэрэнгүйг лавлах утас: 9911-8318, 9509-1551   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top