Төв талбайн мөсөн гулгуурын үнэ 1 цаг нь 1000 төгрөг

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 19

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн,  хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын хоёр байгууламжийг Чингис хааны талбайд байгууллаа. Мөсөн гулгуурын талбайг төв талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй 195х35 метрийн харьцаатай хатуу хучилттай талбайд 20х40 метрийн харьцаатай байгуулсан бөгөөд хувцас солих байр, гэрэлтүүлэг, түргэн хоолны цэг, үзэгчдийн суудал, хогийн савыг цогцоор нь шийджээ. Тус талбайд хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөхөөс гадна тэмцээн уралдаан зохион байгуулдаг байхаар төлөвлөсөн байна. Зориулалтын талбай маргааш ашиглалтад орох бөгөөд өдөр бүр 10-24 цагийн хооронд нийслэлчүүдийгээ хүлээн авна. Нэг цаг талбайд гулгахад үйл ажиллагаа явуулж буй бусад мөсөн гулгуурын талбайн тарифаас хоёр дахин хямд буюу 1000 төгрөг төлөх юм байна. Мөн хамт олноороо ирсэн тохиолдолд дахин хямдрал үзүүлнэ. Мөсөн гулгуурын нэг талбайд нэг дор 50-100 хүн гулгах боломжтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lalaruud(182.160.9.235) 2025 оны 03 сарын 13

ene lalaruud araichde us awaachij huluuchuud tuunigee ard tumnihee ur huuhdiig shuljil baidag haraal idsen ym

1  |  0
Top