Дээд шүүхээс “МИАТ”-ий удирдлагуудын хэргийн талаар тайлбар гаргажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 19

 “МИАТ” компанийн экс удирдлагуудад холбогдох хэргийг саяхан Дээд шүүх хянан хэлэлцээд тэдэнд оногдуулсан мөнгө угаасан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож ялыг нь хөнгөрүүлсэн билээ. Мөнгө угаасан гэх үйлдлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон талаар үндэслэлээ Дээд шүүх тайлбарлажээ. “МИАТ”-ын удирдлагуудыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж прокрор Эрүүгийн хуулийн 166.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны  шүүх хурал дээр ял оногдуулсан. Гэтэл “хууль бус эх үүсвэрийг халхавчлах нуун дарагдуулах хуулийн хариуцлагаас зайлсхийх гэмт хэрэг үйлдэж мөнгийг санаатайгаар хүлээн авсан үйлдэл”-ийг мөнгө угаах гэмт хэрэгт тооцсон энэ зүйл заалт нь 2009 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар тус хуульд орсон байна. Харин Ч.Хоролсүрэн нарын зургаан хүнд холбогдуулж прокрор яллах дүгнэлт үйлдэж, анхан болон давж заалдах шатны шүүхээс ял шийтгэл ноогдуулсан мөнгө угаах гэмт хэрэг нь анх 2007 оны гуравдугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2009 оны тавдугаар сарын 14-ны өдрийг хүртэл үргэлжилсэн гэж тогтоосон. Иймд тэдэнд гэмт үйлдэл төгссөн хугацаанаас нь хойш баталсан Эрүүгийн хуулийн 166.1 заалтын дагуу ял шийтгэл ноогдуулсан нь зарим заалтаа зөрчсөн гэж үзжээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top