Өнөөдөр Улаанбаатар бага зэрэг үүлтэй, цас орохгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 19

   Баруун болон төвийн нуттгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас  орж, явган шуурга шуурна . Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө,  Туул, Тэрэлжголын саваар 17-22 градус,  Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэнбайна.

УЛААНБААТАР ХОТ:   Үүлшинэ, цас орохгүй,  Салхи баруунаас  секундэд 3-8 метр. 11-13 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top