Мянган оюутны тохилог шинэ байр барихаар 2010 онд Баянзүрх дүүргийн VI - р хороо оюутны Б хотхонд газар чөлөөлж, улсын төсвийн зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдаж эхэлсэн. Шинэ мянган оюутны байр гурван жил дамнан баригдсаны эцэст өнөөдөр ашиглалтанд орлоо. Өнгөрсөн есдүгээр сард ашиглалтанд орно гэж байсан ч дулаан цахилгааны асуудалтай байснаас ийнхүү гурван сараар хойшлогдоод байсан юм. Уг барилгын ажлыг гүйцэтгэгчээр “Хөвсгөл трейд ХХК” “Хөхий хан” хувьцаат компаниуд ажилласан.
Уг оюутны байр төрийн өмчийнх бөгөөд МУБИС болон МОХ хамтран хариуцан ажилуулж үйл ажиллагааг нь чиглүүлэх юм байна. Шинээр ашиглалтанд орсон мянган оюутны хоёр байр хоёулаа 11 давхар бөгөөд подволын болон нэг давхарт ажилчидын өрөө болон бусад үйлчилгээ байрлах аж. Харин бусад есөн давхарт оюутнуудаа хүлээж авах юм байна. Уг байрнууд нийтдээ 968 оюутан хүлээж авах хүчин чадалтайгаас одоогийн байдлаар 260 гаруй оюутан өрөөндөө орж төвхөнөсөн байна. Өрөөний хувьд хоёр дөрөв, зургаан оюутаны ортой аж. Дөрвөн оюутны өрөөний хувьд хоёр өрөөний дунд гал тогоо “оо” өрөө душтэй нэг хоёр өрөө байрнаас ялгаагүй юм. Тус байранд орохыг хүссэн оюутнуудыг бүртгэж байгаа юм байна.
Энэ хичээлийн жилд нэг оюутаны төлбөр 470 мянган төгрөг бөгөөд төлбөрөө хоёр хувааж төлөх боломжтой ажээ. Оюутан л бол аль ч сургуулийн ямар ч оюутан орох боломжтой гэлээ. Өөрийн бичиг баримт төлбөртэйгээ ирээд байрны гэрээ байгуулаад шууд өрөөгөө хүлээж авах боломжтой юм байна. Оюутнуудын амралтын өрөө болон суурин интернэтийг хүртэл шийджээ. Байранд орохдоо дараах бичиг баримтыг заавал бүрдүүлж ирэх ёстой.
- Дөрвөн хувь цээж зураг
- Төлбөр төлсөн баримт
- Байрны гэрээ
- Өөрийн дэлгэрэнгүй анкет илүү дэлгэрэнгүйг 70115111,70115111,99003707 дугаарын утсаар тодруулах боломжтой юм байна.
Н.Ганчимэг

Сэтгэгдэл ( 33 )
halaaltui yum bhdaa, ih daarsan yanztaigaduur huvtsastai suuj bna sh de, huiten yum shig bnoo
Yasan goe bair be.iim goe bairand orchihood gytaltaigaa paaraigaad Yabj bhiin!ta nar naad bairaa hairlaach,uuriinhuu gert ingejyabahgyu bizdeee
бараг л орон сууц юм биш үү
harin tiin gutaltaigaa
ene odoo gertee gutaltaigaa ywj bdag baliar yum bh daa.
Shine bairand orson huuhduud ik l hairlaj ooriin yum shig handahiig zuvluj Bna.
ehneesee l ingej handaj bnadoo shine saihan bairand gutaltaigaa zavaaraad bj bgaag n
ene bair bairshil n yg hna bdag we?mon tolbor n hed ym bol
ovoo shdee, tegmeersen dee, oyutnii bair gj ichmeer ym bdag bizde. 470 bol bolj l bn shdee, tegeed hunii manaihan hunii ym gsn setgelgeetei hair gamtai hereglevel gaigui blgui de
tolbor ni 470 ym bhdaa uul ni 300 geed bsn bizdee iluug ni hen ideh gej bga ym bol
ta nart bas tiim hamaatai ymuu zugeer morooroo geldereech alnuud chin
заза энэ байр нь гайгүй байгаа гамтай арxи дарс уугаад энэ байр ч яаах болдоо хэцүү дээ
gutaltaigaa ch bh shig hodoonii buduuleg yumnuud.
huduunii yumnuud tabchik ch umsuj medehgui yum da, gamtai l bgaarai da
une ni hicheeliin jildee 470,0 gej oilgoloo, iim saihan bairand gamtai tseverhen suuh heregtei shuu
uniin huvid niitiin hyamdhan bairand gantsaaraa suusantai barag yalgaa algaa neg uruund 4uulee hetsuue
bairni nairaa hezee hih gej bna da
bolj dee oboo sh dee
Za tegeed gamtai saihan edelj heregleerei.
цэвэр бх хэрэгтэй
Zavaarsiin udku budaa bolhiin bn l daa gutal mutaltaigaa!!!!!!al
niitlelee guitsed unshaachee oyutan l bol yamarch surguuliinh bsn hamaagui gesen bnshde zalhuurch dutuu unshchihaad bga yumiig ni asuugaad bhiin
oyutanuud awch bgamuu oroo bg yu
oyutanuud awch bgamuu oroo bg yu
tegeel zavaaraal oroondoo gutal mutaltaigaa paaraital yvaad baigaarai daa aaaaain
tegeel zavaaraal oroondoo gutal mutaltaigaa paaraital yvaad baigaarai daa aaaaain
tegeel zavaaraal oroondoo gutal mutaltaigaa paaraital yvaad baigaarai daa aaaaain
MUBIS.s oor surguuliin oyutan awch bgamuu...Shutisyn oyutnuudyg 20 huwiin nemegdeltei oruulna gd bsn yasan yum bol