МХЕГ-ын ээлжит хуралдаан болж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас баталсан удирдамжийн дагуу мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын тухай танилцууллаа. Шалгалтад нийслэлийн хэмжээнд хамрагдвал зохих 52 үйлдвэрээс есөн үйлдвэр үйл ажиллагаагаа түр зогсоосон мөн таван үйлдвэр байршлаа сольсон гэсэн шалтгаанаар шалгалтад хамрагдаагүй юм байна. Хамрагдсан үйлдвэрүүдээс хиамны 20, мах ангилан савлах тав, гахай утсан махны дөрөв, бууз, баншны гурав гэх мэт нийт 56 үйлдвэр аж ахуй нэгж хамрагдсан байна.
Энэ шалгалтаар нийслэлийн “Тэр их нуур” ХХК, “Шимт-Өргөл” ХХК, “Хөх Сайр” ХХК, “Сүбо” ХХК, Архангай аймгийн “Сэрүүн хангайн зам” ХХК-ийн хиамны цех, “Очир Голомт” ХХК-ийн “Дээж” буузны цех зэрэг аж ахуй нэгжүүд зөрчилтэй байсан аж.
Тухайлбал эдгээр аж ахуй нэгж, үйлдвэрлэлийн барилга байгууламжийн 50 хувь, мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу баригдаагүй, ажлын байрны хана таазны өнгөлгөө ховхорч унасан мөн гадны биет нэвтрэх хамгаалсан торон наалт байхгүй зэрэг зөрчил илэрсэн байна.
Харин шалгалтын явцад эрүүл ахуйн нөхцөл, үйлдвэрлэлийн технологтой холбогдолтой 516 зөрчил илэрснээс газар дээр нь 234 зөрчлийн арилгасан байна.
Энэ талаар МХЕГ-ын Хяналт хэлтсийн дарга Н.Гэрэлмаагаас дараах зүйлийг тодрууллаа.
-Мах махан бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийж байхад нийтлэг ямар зөрчил илэрч байна вэ?
-Мах махан бүтээгдэхүүний хяналт шалгалтанд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд мөн Архангай, Сүхбаатар, Дархан аймгууд мөн хамрагдсан. Шалгалтын хувьд эдгээр үйлдвэрүүдэд эрх зүйн үнэлгээ хийсэн байгаа. Хэрэглэж байгаа түүхий эд гахай өөх, импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүн хаанаас орж ирж байна гэдэг дээр хяналт шалгалт хийсэн. Энэ жилийн хийсэн хяналт шалгалтын үеэр аж ахуй нэгжүүдэд илэрсэн зөрчлийг үндэслэн сургалт зохион байгуулсан. Сургалтан дээрээ мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажилласан.
-Гаднаас импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд чанарын шаардлага хангаж байна уу?
-Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хэрэглэж байгаа түүхий эд болох гахайн мах ихэвчлэн Польшоос орж ирж байгаа. Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил нь жижиг үйлдвэр ашиглаж байгаа цех мөн аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг аж ахуй нэгж байгууллагууд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрсэн байна. Мөн хүнсний эрүүл мэндийн хангалтгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байсан. За мөн зарим аж ахуй нэгжүүд халуун, хүйтэн усгүй үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрсэн.
-Аж ахуй нэгжүүд зөрчилөө арилгах тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ. Хэрвээ зөрчилөө арилгахгүй тохиолдолд ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Шалгалтын явцад гарч байгаа зөрчил дутагдалыг арилгах тал дээр санаачлагатай ажиллаж байгаа. Өмнөх жилүүдэд илэрсэн зөрчил дутагдалыг яаж арилгахаа мэддэггүй байсан. Харин энэ жилээс энэ зөрчил үгүй болж байгаа.

Сэтгэгдэл ( 0 )