Манай улсад архины 95 үйлдвэр байдаг

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 18

МХЕГ-аас 2013 онд улсын хэмжээнд архины 21, спиртийн гурав, дарсны хоёр, шар айргийн хоёр, нийтдээ 28 үйлдвэрт шалгалт хийхээр зарлагдсанаас 19 үйлдвэр шалгалтанд хамрагджээ.

Архины есөн үйлдвэр үйлдвэрлэлийн байраа өргөтгөн засвар хийж байгаа, борлуулалт муу байгаагаас үйл ажиллагаагаа түр зогсоосон, тусгай зөвшөөрөл цуцлагдсан зэрэг шалтгаанаар шалгалтанд хамрагдаагүй байна.

7

 Нийслэлийн хэмжээнд 17 үйлдвэр, Баян-Өлгий аймагт 1, Өмнөговь аймагт 1 архины үйлдвэр шалгагджээ. Үүнээс нийслэлд үйл ажиллагаа явуулж байсан “Дөрвөн луу” ХХК, “Морьтон Монгол” ХХК, Хөвсгөл аймгийн “Сант жаргалан” зэрэг ХХК-ийн гурван архины үйлдвэр, “Морьтон Монгол хурд” ХХК-ийн спиртийн үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг 2013 оны Засгийн газрын 395 дугаар тогтоолоор цуцалжээ.

Шалгалтанд хамрагдсан нийт 19 үйлдвэрийн 15 нь 78,9 хувь буюу бага эрсдэлтэй, дөрөв нь  21,05 хувь буюу дунд эрсдэлтэй, их эрсдэлтэй үнэлэгдсэн үйлдвэр байхгүй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top