Улаанбаатарын мөнгөн шөнө Хуучин оноо үдэж шинэ оноо угтах мөчийг Их эзэн Чингис хааны талбайд арванхоёрдугаар сарын 31-нд зохион байгуулахаар болсон. “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд МУГЖ дуучин Д.Сарантуяа, Реппер Дөлгөөн, 3 охин, “А Sound”, “Lumino”, DJ- 1, “Compass”, “Rec On” , “Colors”, Дуучин A Cool, Реппер Rokit bay, “UFO” , Реппер Gee, “The Lemons” зэрэг 50 гаруй уран бүтээлч, хамтлаг оролцох аж. Он солигдох мөчид Чингис хааны талбай, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Баянзүрх дүүргийн Шархад, Сүхбаатар дүүргийн Долоон буудал гэсэн дөрвөн байршлаас ёслолын буудлагыг буудна.

Сэтгэгдэл ( 0 )