Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн гурав хоногт 27 хүн ил харагдах шархгүй, золгүй байдлаар амиа алдсан гэх мэдээллийг Нийслэлийн цагдаагийн газраас өглөө. Өнгөрсөн баасан гаригт тав, бямбад 14, нямд найман хүн осгож, хөлдөж амиа алджээ. Тэдний олонх нь шинэ жилийн баяраа тэмдэглэж яваад, согтож, осгосон байдалтай олдсоныг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Учир нь улсын хэмжээнд хоногт 5-8 хүн осгож амиа алдаж байгаа юм.
Энх цагт гуравхан хоногийн дотор энэ олуулаа бусдын гарт бус, хэн нэгний буруугаас биш шинэ жил, элдэв тэмдэглэлт ойн баяр тэмдэглэж яваад амиа алдаж байгаа нь харамсалтай.
Хамгийн сэтгэл эмзэглүүлсэн асуудал бол шинэ жилээ албан байгууллага хамт олноороо тэмзэглэж яваад харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг юм. Тодруулбал өнгөрсөн шөнө л гэхэд Дорноговь аймгийн Сайншанд хотод 52 настай Б согтуугаар гудамжинд унтаж байгаад осгож амиа алджээ. Талийгаач тус аймгийн бизнесменүүдийн шинэ жилийн баярын цэнгүүнд оролцож согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээр ийнхүү амиа алджээ. Хэргийн газарт очсон цагдаа нар болоод эх сурвалж мэдээлэхдээ Б нь машиныхаа хажууд унаад босч чадалгүй байсаар осгож амиа алдсан гэнэ. Мөн Орхон аймгийн Баян-Өндөр суманд 34 настай эмэгтэй гудамжинд осгож нас барсан байсан бөгөөд өндөр өсгийтэй туфль, гоёлын даашинз, шилэн трико, гадуураа өвлийн куртка өмссөн байжээ. Тэрбээр Эрдэнэт хотын “Жаргалантын гол” хэмээх ХХК-д менежерийн албан тушаал эрхэлдэг байжээ. Нийслэл хотод ч бас ийм хэрэг гарсан бөгөөд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд 31 настай эрэгтэй байрныхаа орц руу орж чадалгүй осгож амиа алдсан байсан бөгөөд мөн л дан өмд, пиджактай хэт нимгэн хувцасласан байна. Хэргийн газарт очсон цагдаа нар талийгаачийн хажуухнаас оны шилдэг ажилтны өргөмжлөл олсон байна. Уг нь ажлынх нь нөхөд таксинд суулгасан ч гэрээсээ хэдхэн алхмын наана нас барсан байж. Энэ мэтчилэн алтан амиа үнэгүйдүүлж шинэ жил нэрийн дор согтууруулах ундаа хэтрүүлснээс үүдэн 20 гаруй хүн осгож нас барсан тухай “Өдрийн сонин” онцолжээ.
Сэтгэгдэл ( 49 )
3 юмуу 4 000 000 болчих юмсандаа. Аятайхан амьд явцгаачихаач. Эргүүлийн цагдаа нар маань хаачаа вэ? Нээрээ л харагдах нь багассан байна шүү
arhian boli arhian boli ain hichneen saihan zaluusaa aldaj baina da tegeed shine jiliig temdeglehgyi bailaa geed holdoj yhehgyi ni ynen bolio gej yg garhan baina shy de
ёооё ямар харамсалтай юм бэ
Ер нь бол одоо гадуур эргүүл хийж явдаг цагдаа харагдахаа болжээ. цэрэгтэйгээ хамтраад үүр цайтал гудамжаар явж эргүүл хийж байсан үед арай ингэж олноороо харамсалтайгаар нас нөхчдөггүй байсан шдээ. Одоо зарим цагдаа нараа том PОLICEгэсэн бичигтэй машинаас нь буулгаж татвар төлөгчдөд туслуулмаар байна.
болхоор нэг жаахан шагнал урамшилд хэт баярлаад л ... бүх хүмүүс л тэгнэдээ би ч адил тааруулж л хүртэх хэрэгтэй бүгд согтууболхоор хүргээд өгчих болвуу гэж найдах хэрэггүй шүү дэ
ajliimh ni humuus hun muutai l bna daa negniigee hurgeed uguhgui ternees bish shine jil arhigui bna gej yu bhav dee
Нөхцөл боломж шалтаг шалтгаан яриад байлгүй... нэгийгээ амьд аваад гарах сэтгэлгүй байх юмдаа энэ олон хүн. Ерөөсөө их юм орохгүй штээ.Амь нас яригдаж байхад...
Манайхан шиг улс орон даяараа хавтгай архидаж худлаа ядуугаа мэдэхгүй гангарч байгаа нэртэй хачин палаж костюм өмсөж шинэ жил хийдэг улс байргүй ш дэ.болимоор юм.
hamt olon nereer zalusa arhind orulj amruu n tsutgadag alban gazrudig yah ve negnih n tursun udur bgulgin oi er n gadur garsn l bol arhidna tur zasgas neg yum bodmoor yumda ergen toiron arhidalt nulimas vhel...............
Монголчуудаа бүх баяр наадмаа нэгтгээд зун наадмаар 10 өдөр баярладаг болцгооё ! Бусад үедзөвхөн ажлаа тайлагнаад , танилцуулаад болох юм бишүү. Дэмжиж байгаа нь түгээгээрэй . Монголд монгол байна уу???
Uuhaa bolitsgoogoocheee!!!!!Arhidahg ui l bol bayasaj huurch chadahaa baichihsan yumuu ta nar chini!!! Naaaduul chini yadhad bur arhind nevshirtelee orchihson bish, huurhii mini ajil turultei, bur terguunii ajiltan baisan humuus bn shuu dee.Denduu haramsaltai!!!
Za yahav ee hend ch yu ch tohioldoj bolno, uumaar sanagdah ue arhichin bish hund ch tohiolddog l yum. Harin hamt olnooroo nargij tsengesen bol tasarsan negniihee haluun chihiig geriinhend ni atguulchih setgel hen negend ni baih yostoi. Uneheer haramsaj bna.
Geriinheniih n omnoos haramsaad barahguine...
Negent uugaad sogtson hamt olondoo sanaa tavij suraachei.bas uudaggui negnee uchirgui arhki darsaar shahdag yavdalaa bolih heregtei.
Yoo hairan yum. Negiigee shahaj sogtooson bolon esvel hetruulen uursduu hereglesen bol eruul neg ni hun chanar gargaj hurgej ugchij baigaachee.
huurhii duu um sain amgalan boltugai haramsaltai yumdaa
Архитай яаж ч тэмцээд нэмэргуй. Архичинтай ч адилхан. Харин нийгэмтэйгээ тэмц. Монголын баяр наадам ихдэж байгаагийн шинж.
Бид ч архичин ард түмэн болоод удаж байгаа шд ээ баяр ёслол гэдгийг архи уух ёстой гэж итгээд бүүр олон оныг үдэж байна да одоо чбараг согтоод осгож үхэж гэнэ гэж сонсоод за болж болж нэг архичин үхэж нэлээд хэдэн хүн тайван амьдрах болж гэж боддог болж байна шүү
Alban baiguullaguud shine jiliin party-d denduu ih mungu tusuvluj arhinii gazruudiig bayajuulaad bhiin. Ene munguuruu yadarsan negendee uram ugch amidrald ni handivlaasai! Bayarlamaar bga bol zun nuhuj bayarlaj boldoggui yu, boluu. Mgl-n uvul hamgiin ersdeltei, standart-n bus yuun bayar bayasgalan bodoh ...
Архигүй шинэ жил болголоо гээд байсан энэ үү? Архин дээр яаралттай арга хэмжээ авч архины тухай хуулиа хэлэлцэх хэрэгтэй байна. Ерөөсөө архин далайгаас бүр мөсөн салах ямар арга байна хийх хэрэгтэй. Ард түмнээ улс орноо бодох цаг аль хэдийн өнгөрөөд байна. Хороо хорооны цагдаагийн хэлтэс цагдаа нартай тулж ажиллаачээ. Тэднийг ажиллуулаач хариуцлага тооцооч.
Za araichdee ene bayar yoslol hulgui ih arhidalt iim l ur dund hurch bainashdee.Humuusee ene arhi gegchees holuur baij suraachee!!!
bi bodohdoo tednii dotor arhi bainga heregldaggui humuus bsan l bgaa tegaad bi zugeeree geel bodtson tegeed zugeer ni haana bnaa yamar bombog delbeltsen ymuu guravhan honogt tiim iheeree uheed bhdaa yasiin be
amidral tiim hyamdhan yumuu humuuseeeeee..............aaaa aa aarichdeee
tum buman reklam zalhtal yavuuladag mortloo ene talaar yadaj huitnii uilrald bainga tv suvgaar surtalchilgaa yavuulahad yadag bnaa.. hun helehees naash ysaas chihees naash gej zuger neg ug bishshuu..
Харамсалтай юм даа..
Яасан харамсалтай юм бэ
iim toxioldol shine jiliin yer gardag uchir arhia taaruulj uucgaildaa yadag uuxgui baij bolxgui gej uu
өвөл болсон байхад гадна хүн унасан байвал хөлдөж байгаа гэдгийн манай т1үүд мэддэггүй нь гайхалтай. энэ талаар цагдаа нар нэвтрүүлэг бэлдмээр юм анхааруулга
haramsaltaiyaa busad ni bas surgamj avaasai daaa
хэрэг алга АРХИ ТААРУУЛЖ ХЭРЭГЛЭЭЧ ЭЭ
ENE TAXINII JOLOOCH IH HVN MUUTAI YUMAA ORTSRUU NI YDAJ ORUULJ HAYJIHGUI DEE MUNGUU YAJ AWSAN BOLDOO HVN CHANARGUI YUMNUUD BHIINMAA
ямар харамсалтай юм бэ. архиа тааруулж хэрэглье.
ewii dee ewii haramsaltai um hamt idej uusan humuus n ar geriihniig n duudaj eswel hurgej ogohod yadag bnaa
yoy yamar haramsaltai yum be
oyo aiamar haramsaltai yum be